Сургуулийн орчинд дараах хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглоно. Үүнд: -Бүх төрлийн хийжүүлсэн ундаа -Энергийн болон спортын ундаа -Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа -Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль -Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан (эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу гэх мэт) -Чипс, эрдэнэ шишийн хөөс/попкорн, давсалсан, бүрсэн самар -Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон -Шошгын мэдээлэлд үндэслэн, Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба ...

Байгууллагын дарга, эрхлэгч нарын өргөтгөсөн шуурхай хурлыг өнөөдөр Хархорум музейн хурлын танхимд зохион байгуулж, хуралд төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нар оролцлоо. Хурлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаарх мэдээллийг ИТХ-ын дарга Д.Гантөмөр, суманд 2023 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар сумын Засаг дарга Г.Одгэрэл, "Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх" зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн, 2022 оны хяналт шинжилгээ, үнэлгээгээр гарсан нийтлэг зөрчил, дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар Засаг даргын ...

Энэ хүрээнд анхаарах асуудлын талаар аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. Энэ жил аймгийн хэмжээнд 800 мянган мод тарих төлөвлөөгөөтэй байна. Үүнээс Арвайхээр, Бат-Өлзий, Хархорин суманд тус бүр 120 мянга, бусад суманд 10-50 мянган мод тарих юм. Мөн ногоон байгууламжийг шинээр 35 га, ойн зурвас 42 га, шинэсний тарьцаар хийх ойжуулалтын ажил 27 га, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 15 га-д тус тус хийхээр төлөвлөсөн. Тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг 5 дугаар сарын 12-оос эхлэн зохион байгуулах ба байгууллага, аж ахуйн нэгжүүд тарьсан модныхоо усалгаа, арчилгаанд анхаарах, хамгаалалтын хашааг нэг хийц, загвараар ...

Хугацаа: 2023 оны 05 сарын 06 нд Спортын ордонд 06:00 -15:00 цагийн хооронд зохион байгуулагдана.   ...

    ...

Өнөөдөр Хархорин суманд Соёлын төвийн гадна талбайд “Нарлаг ган хүлэмж” ХХК-иас бүх “БАНКНЫ ЛИЗИНГ”-ээр олгох хүлэмж, болон хүлэмжийн материалын худалдаа зохион байгуулагдаж байна.       ...

Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 оныг "Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил" болгон зарласан билээ. Үүний хүрээнд Хархорин сумын газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн-Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагааг хамтатган зохион байгуулж байна. Уг үйл ажиллагаанд ХХААХҮЯамны Газар тариалангийн бодлогын зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Э.Уламбаатар, аймгийн ХХААГазрын дарга С.Цэдэнбалжир нар болон бусад албаны хүмүүс, тариаланчид оролцож, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн хүрээнд хийж хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашдын зорилтын талаар ...

Бүх нийтийн их цэвэрлэгээг 2023 оны 04 дүгээр сарын 28, 29-ний Баасан, Бямба гарагт зохион байгуулах тул албан байгууллага, аж ахуйн нэгжүүд байгууллагын ойр орчим болон Хотын захирагчийн албанаас гаргасан хуваарьт газрын хог хаягдлыг цэвэрлэн хариуцсан албан тушаалтанд хүлээлгэн өгнө үү. Иргэд хашааны эргэн тойрны / урд, хойд / газрын талбайг цэвэрлэн, хогийг шуудай саванд битүүмжлэн хийж, хуваарьт өдрөө ачуулахыг анхааруулж байна. БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД АЛБАН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ. Хотын захирагчийн алба   ...

2023 оны 04 сарын 27- ны өдрийн 16 цагт Хархорины нэгдсэн эмнэлэгт “ Эмнэлгийн эрх зүй ба Ёс зүй сэдэвт 2кр-н сургалттай тул Хархорин суманд үйл ажиллагаа эрхэлж буй эмч, сувилагч, мэргэжилтэн, эм зүйч нарыг урьж байна. Холбоо барих утас: 99025631, 99011093   ...

Өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймагт шалгалт өгөхөөр 24 иргэн бүртгүүлсэн байна. Иргэн оршин суугаа үндсэн харъяаллаар Ерөнхий шалгалтад бүртгүүлж, тэнцсэн тохиолдолд тусгай шалгалтыг харъяалал харгалзахгүй өгнө.   ...

Хүүхдийнхээ хамгийн сайн сонсогч нь байгаарай. Хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрөөж дурсамж бүтээдэг байгаарай. Хүүхэд өөрийгөө болон бусдыг хайрлаж сурахад нь үлгэрлэж үзүүлээрэй Хүүхдэдээ итгэдэг гэдгээ ойлгуулаарай ХҮҮХДИЙГ_ЗОДОЖ_ШИЙТГЭХИЙН_ЭСРЭГ_ОЛОН_УЛСЫН_ӨДӨР 4 САРЫН 30         ...

"Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй-2023" аяны нээлтийн үйл ажиллагаа соёлын төвд зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн 2023 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа, Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх уриан дор зохион байгуулагдаж буй сарын аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааг байгууллага, иргэдэд танилцуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох дүрэм, журам, стандартыг иргэдэд сурталчилж, зөвлөгөө мэдээлэл өглөө.       ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр