Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэ журмын /цаашид “журам” гэх/ зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн дагуу худалдан авах ажиллагааны цахим систем (цаашид “цахим систем” гэх)-ээр дамжуулан цахим худалдан авах ажиллагаа зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, тендер шалгаруулалтын урилга, үр дүн, тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдол шийдвэрлэлтийг мэдээлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино. 1.2. Цахим систем нь www.tender.gov.mn хаягтай байх ба Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн ...

  ТАНИЛЦУУЛГА: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн дагуу  тендер шалгаруулалтыг зохион байгуулж буй  бараа, ажлын тендерийн үнэлгээ хийхэд баримтлах аргачлал, заавраар хангах зорилгоор энэхүү “Тендерийн үнэлгээний заавар (жишиг маягтуудын хамт)”-ыг(цаашид “үнэлгээний заавар” гэх) Сангийн яамнаас боловсруулан гаргав. Захиалагч энэхүү зааврыг Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан барааны болон ажлын тендерийн жишиг баримт бичгийг ашиглан зохион байгуулж буй нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр