» » УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛЫГ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ГАНБОЛД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НАР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛЫГ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ГАНБОЛД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НАР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 30 дугаар тогтоолоор “Улсын аварга малчин”-аар Хархорин сумын 7 дугаар багийн малчин Давгын Батдорж шалгарсан билээ.
Аваргын шагналыг өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Ганболд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Гантөмөр, Засаг дарга Г.Одгэрэл нар гардууллаа.
7 дугаар багийн малчин Дагвын Батдорж нь 1990 оноос одоог хүртэл нийт 34 жил мал маллаж, малч ухаан, хөдөлмөр зүтгэлийн үнэ цэнийг өөрсдийн амьдралаараа үлгэрлэж яваа гэр бүл билээ.
Түүний хувьд манай сумаас төрсөн 13 дахь “Улсын аварга малчин” болж байна.
Байгалийн хатуу, хөтүүг ажралгүй туулж, Монгол ёс, уламжлалаа өвлөн тээж, мал сүргээ ашиг шим дүүрэн өсгөн үржүүлж "Улсын аварга малчин" гэх хүндтэй шагналыг хүртэж буй аваргадаа халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛЫГ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ГАНБОЛД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НАР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр