ХАРХОРИН СУМ 2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ ТООЛЛОГООР 8 БАГИЙН 1107 МАЛЧИН ӨРХ, 112 МАЛ БҮХИЙ ӨРХ, 4 ААН-ИЙН 274074 МАЛ ТООЛУУЛЛАА.
Харгалзах огноо: 2024-01-02 | Уншсан: 198
2023 оны жилийн эцсийн мал тэжээвэр амьтадын тооллогыг 12 дугаар сарын 07 өдрөөс 17 -ний хооронд зохион байгууллаа.
Мал тооллогын комисс нийт 57 хүний бүрэлдэхүүн 13 чиглэлд ажиллаж, 8 багийн 1107 малчин өрх, 112 мал бүхий өрх, 4 аж ахуй нэгжийн нийт 274047 толгой мал тоологдлоо.
Өмнөх оноос
#АДУУ 1,4 хувь,
#ХОНЬ 11,9 хувь,
#ЯМАА 17,9 хувиар буурч,
#ТЭМЭЭ 8,6 хувь
#ҮХЭР 10,9 хувиар өсөж, нийт сумын хэмжээнд 10,9 хувиар буюу 33586 толгой малаар буурсан үзүүлэлттэй байна.
Аймгийн хэмжээнд Хархорин сум нийт малын тоогоороо 7, малчин өрхийн тоогоороо 6, үхрийн тоогоор 3, адууны тоогоор 4, хонины тоогоор 6, ямааны тоогоор 13, тэмээний тоогоор 10-т байна.
Харгалзах огноо: 2024-01-02 | Уншсан: 198