» » Шинэ Хархорум хотыг Архангай аймгийн газар нутгаас 133,692.7 га, Өвөрхангай аймгийн газар нутгаас 55,672.3 га талбай буюу нийт 189365 га газрыг хамруулахаар төлөвлөсөн байна.
Шинэ Хархорум хотыг Архангай аймгийн газар нутгаас 133,692.7 га, Өвөрхангай аймгийн газар нутгаас 55,672.3 га талбай буюу нийт 189365 га газрыг хамруулахаар төлөвлөсөн байна.

Арвайхээр, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Шинэ Хархорум хотыг Архангай аймгийн газар нутгаас 133,692.7 га, Өвөрхангай аймгийн газар нутгаас 55,672.3 га талбай буюу нийт 189365 га газрыг хамруулахаар төлөвлөсөн байна.

 

Шинэ хот байгуулахтай холбогдуулан Хархорин суманд 520 метр цэвэр усны шугам, 480 метр бохир усны шугам, 1500 метр агаарын шугам татаж, 04 кв дэд станц барих ажлыг хийгээд байна. Мөн 28700м2 хатуу хучилттай авто зогсоол, 3580м2 эко хавтан замын гүйцэтгэл 70 хувьтай байгаа аж.

 

 

Шинэ Хархорум хотыг байгуулахад;

  • Улаанбаатар-Хархорин чиглэлийн II зэрэглэлийн 362км авто замыг I зэрэглэл болгон өргөтгөн шинэчлэх;
  • Улаанбаатар-Өгий нуур чиглэлийн II зэрэглэлийн 382км авто замыг I зэрэглэл болгон өргөтгөн шинэчлэх;
  • Хотын цахилгаан хангамжийг “Мандалговь-Арвайхээр” чиглэлийн 220кВ-ын 2 хэлхээт 287км ЦДАШ, дэд станц барьж, “Арвайхээр-Хархорин” чиглэлийн 110кВ-ын 125км ЦДАШ-аар хангах;
  • Хотын суурьшлын бүсийн 50-иас доошгүй хувь нь ногоон байгууламж байх;
  • Олон улсын “4С” зэрэглэл бүхий агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолборыг барих зэргээр зураг төсөв, холбогдох судалгааны ажлыг хийж байна. 
  • Шинэ Хархорум хотыг Архангай аймгийн газар нутгаас 133,692.7 га, Өвөрхангай аймгийн газар нутгаас 55,672.3 га талбай буюу нийт 189365 га газрыг хамруулахаар төлөвлөсөн байна.

     

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр