“ХАМТЫН ОРОЛЦООНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт илтгэлийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Харгалзах огноо: 2023-12-27 | Уншсан: 913
Хархорин сум дахь СӨБ-ын байгууллага болон ЕБ-ын сургуулийн багш, удирдлагуудын дунд зарласан “ХАМТЫН ОРОЛЦООНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт илтгэлийн уралдаан амжилттай зохион байгуулагдаж шалгаруулалтад Хархорин сумын ЕБ-ын 4 сургууль, 3 цэцэрлэгийн 41 төлөөлөл нийт 17 илтгэл танилцуулав.
Нэгдүгээр байр: СӨББ, ЕБС-ийн хамтын оролцоо ба сургалтын байгууллагын менежмент (Хоёрдугаар цэцэрлэгийн арга зүйч МУ-ын Зөвлөх багш Д.Оюунбилэг, ЕБ-ын Гүнзгий сургуулийн Тэргүүлэх зэрэгтэй Бага ангийн багш Б. Лхагвасүрэн)
Хоёрдугаар байр: Багш нарын заах арга зүйг суралцахуйд суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгээр хөгжүүлэх нь (ЕБ-ын Номын хүрдэн сургуулийн Заах аргач зэрэгтэй Монгол хэл, уран зохиолын багш Ч.Мядагмаа, Монгол хэл, уран зохиолын багш Ц. Жавхлантуяа, Англи хэлний багш Б.Цэнд, Нийгмийн ухааны багш М.Оюунбилэг)
Гуравдугаар байр: Багшийн ажлын ачааллыг оновчлох нь тэдний ажлын үр дүнг дээшлүүлэх менежмент болох нь (ЕБ-ын Орхон сургуулийн Тэргүүлэх зэрэгтэй Зурагзүйн багш Д.Баасанжаргал, Тэргүүлэх зэрэгтэй Англи хэлний багш Д.Хандсүрэн, Иргэний ёсзүйн боловсролын багш Н.Доржсүрэн, Нягтлан бодогч Б.Төмөрчөдөр)
Тусгай байр: Хамтын оролцоо ба хичээлээс гадуурх үйл ажиллагаа (ЕБ-ын Хоёрдугаар сургуулийн Заах аргач зэрэгтэй Монгол хэл, уран зохиолын багш Б.Амарцэцэг, Биологийн багш Б.Чулуунчимэг) нар тус тус байр эзлэв.
Илтгэлийн уралдааны шүүгчээр ажилласан СУИС-ийн Соёлын сургуулийн ахлах багш, Дэлхийн өв-ОХСДГХЗ-ны мэргэжилтэн, доктор (Ph.D), дэд профессор Ч.Мөнхжаргал, Дэлхийн өв-ОХСДГХЗ-ны мэргэжилтэн, Японы Соёлын өвийн гадаад хамтын ажиллагааны консорциумын гишүүн, сэргээн засварлагч (Ph.D) О.Ангарагсүрэн нартаа баярлалаа.
Харгалзах огноо: 2023-12-27 | Уншсан: 913