» » ХУВАНЦАР САВ АШИГЛАН 3600 ШОН ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ
ХУВАНЦАР САВ АШИГЛАН 3600 ШОН ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ
“Арвайхээр тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ нь 36 тонн хуванцраар 3600 ширхэг шон хийж, тарьсан модны хашаа, хашлагад ашиглаж байна.
Тус байгууллагаас 2021 онд хаягдал хуванцар дахин боловсруулах үйлдвэр барьсан бөгөөд 2022 онд аймгийн төвийн хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах МОН-9206 төслийн хүрээнд 45 сая төгрөгийн санхүүжилтээр хуванцар бутлагч машин авч, хатуу хуванцарыг хайлуулан хашааны шон, замын хашлага, бохирын кальцо зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ.
Уг ажилд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 18 сая төгрөгийн санхүүжилт олгосон бол орон нутгийн төсвийн хөрөнгөөр нягтруулах пресслэгч төхөөрөмж, ангилан ялгах хогийн сав нийлүүлж дэмжлэг үзүүлсэн байна.
Хаа сайгүй хаягдаж, байгаль орчинд хохирол учруулж байдаг хуванцар сав, хог хаягдлыг дахин ашиглаж, эдийн засагт хэмнэлттэй хэрнээ хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох жишээ энэ юм.
Зургийн тодорхойлолт алга байна.

ХУВАНЦАР САВ АШИГЛАН 3600 ШОН ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр