» » УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛНЫ ШАГНАЛЫГ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ГАНБОЛД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НАР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛНЫ ШАГНАЛЫГ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ГАНБОЛД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НАР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 30 дугаар тогтоолоор “Улсын аварга тариаланч хамт олон"-оор Хархорин сумын "Далай одод трейд" ХХК шалгарсан билээ.
Улсын аваргын шагналыг өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Ганболд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Гантөмөр, Засаг дарга Г.Одгэрэл нар гардууллаа.
“Далайн одод трейд” ХХК нь 2006 оноос хойш газар тариалангийн салбарт ажиллаж, хөрсөн дээр хүнс ургуулах хүндхэн бөгөөд хариуцлагатай үйлсэд нэр төртэй хүчин зүтгэж байгаа бөгөөд манай сумаас төрсөн 2 дахь “Улсын тэргүүний тариаланч хамт олон” болж байна.
Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, төр түмэндээ үнэлүүлсэн "Улсын аварга" тариаланч хамт олонд халуун баяр хүргэе.

УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛНЫ ШАГНАЛЫГ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ГАНБОЛД, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НАР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр