» » ЭРДЭНЭЗУУ, ХАРХОРУМ 2 МУЗЕЙГ ХОЛБОСОН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГУДАМЖНЫ АЖИЛ 2024 ОНД ҮРГЭЛЖЛЭН ХИЙГДЭНЭ.
ЭРДЭНЭЗУУ, ХАРХОРУМ 2 МУЗЕЙГ ХОЛБОСОН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГУДАМЖНЫ АЖИЛ 2024 ОНД ҮРГЭЛЖЛЭН ХИЙГДЭНЭ.
2021-2023 онд улсын төсвийн 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хархорум, Эрдэнэзуу музейг холбосон аялал жуулчлалын гудамж байгуулахаар цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээ, гадна цахилгаан хангамж, гэрэлтүүлэг , явган зам, гадна хайс хашаа, сүүдрэвч зэрэг 4 багц ажил хийгдэж дуусаад байна. Авто зогсоол, эко хавтан багц ажлын хүрээнд 28700м2 хатуу хучилттай авто зогсоол баригдаж, 3580м2 эко хавтан зам баригдаж байна.
2024 онд нийтийн ариун цэврийн барилга, мэдээллийн төвийн барилга, харуулын байр, гадна камержуулалт, 85м3 бохирын цооног нэмж барих ажлууд хийгдэхээр 1.8 тэрбум төгрөг улсын төсөвт суугаад байна.

ЭРДЭНЭЗУУ, ХАРХОРУМ 2 МУЗЕЙГ ХОЛБОСОН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГУДАМЖНЫ АЖИЛ 2024 ОНД ҮРГЭЛЖЛЭН ХИЙГДЭНЭ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр