Орхон 8 дугаар баг нь ӨвөрхангайаймгийнАрдынХурлынТэргүүлэгчдийн 1992.09.03-ны өдрийн 14 тоот тогтоолоор байгуулагдсан. Анх 1992.09.12 нд Иргэдийн нийтийн хурлаарТасархай гэх газар хуралдаж байсан байна. Түүнээс хойш: БагийнЗасагдаргаар: 1.Ж.Раднаабазар 1992-1996 он 2.Ш.Пэлжирням 1996-1998 он 3.Ц.Цэнджав 1998-1999 он 4. Г.Цэрэндагва 1999-2009 он 5. Ц.Банди 2009 -2017 он 6. П.Нэндарам 2017 оноос  ИНХ-ындаргаар 1. Б.Банзар 1992-1996 он 2. Д.Боржигон 1996-2009 он 3. Л.Базарсад 2009-2013он 4. Н.Гансүх 2013 оноос ...

 Хархорин сумын Онгоцон Ухаа багийн иргэн аймгийн сайн малчин Ц.Баасан гэр бүлийн хамт Эрдэнэтолгой багийн эмзэг бүлгийн олон хүүхэдтэй 3-н залуу гэр бүлд өрх тус бүрт 1 ямаа, 5-н литр айраг, 13 хүүхдэд гарын бэлэг гардуулж, залуу гэр бүлийн гишүүдэд амьдрах ухааны талаар зөвлөгөө өглөө. “Дэлхийн зөн “ олон улсын байгууллагын Өвөрхангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс тус багт “Цогц төгсөлт” төслийн хүрээнд 3-н жилийн хугацаатай 32 өрхийг хамруулан тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэн үйл ажиллагаанд нь үнэлгээ өгч хамтран ажилласны үр дүнд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 25-н өрх төслийг амжилттай ...

  Ганган орхон 2-р баг нь Өвөрхангай аймгийн Ардын хурлын тэргүүлэгчдийн 9 сарын 3 ны өдрийн 14-р тоот тогтоолоор байгуулагдсан. Ганган орхон 2-р баг нь сумын төвийн баг ба нийт 585,000 м2 газар нутагтай. Тус багийн нутаг дэвсгэрт Сум дундын Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, ЕБС-н гурван сургууль, Спортын ордон зэрэг албан байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг ба сумын нийт албан байгууллага, аж ахуй нэгжийн 90 орчим хувь нь тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг.   Багийн хүн ам: 755  өрхийн 2393  иргэн үүнээс 18 хүртлэх насны 788  иргэн, 55-с дээш насны 376  иргэн амьдарч ...

    Шанх баг нь Өвөрхангай аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1992.09.03 ны 14 тоот тогтоолоор байгуулагдсан. Багийн засаг даргаар 1. Д.Нүрэнзэд 1992-2003 онд 2. Л.Нармандах 2003-2009 онд 3. Т.Баяраа 2009-2017 онд 4. О.Батсүх  2017 оноос  ИНХ-ын даргаар 1. Д.Нарангэрэл 1992-1996 2. Ч.Чинбат 1996 -2000 3. П.Гүрбаатар 2000-2004 4. О.Доржпалам 2004-2009 5. Ч.Дамдинсүрэн 2009-2013 6. Н.Одхүү 2013 оноос 7.П.Батбаатар 2015 оноос  тус тус сонгогдож төр засгийн бодлого тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Хилийн зааг: Шанх баг нь Хархорин сумын Урд ...

      НЭГ. ХҮНИЙ ХӨГЖИЛ       Салбарын зорилго:Нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар дундаж давхаргын хамрах хүрээг өргөжүүлэн, гэр бүлд ээлтэй жендерийн мэдрэмжтэй цогц бодлого хэрэгжүүлнэ.       1.1 ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ, ӨВ СОЁЛ       Зорилт  1. Эх хэл,  соёл, ёс заншлаа дээдэлсэн эх оронч үзэлтэй эв нэгдлийг эрхэмлэсэн иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлж, түүх, соёлын өвөө хамгаалан, үндэсний бахархлаа түгээн дэлгэрүүлж, соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.          ...

  Хархорин сумаасаа зүүн ургаш 50 км орших хамгийн алслагдсан баг юм. Багийнзасагдаргаар: З.Тогоо 1992-2000 онд Ш.Мягмарсүрэн 2000-2001 онд Э.Дашзэвэг 2001-2009 онд Л.Төгөлдөр 2009-2013он Д.Эрхэмбаяр 2017  Л.Төгөлдөр 2020 оноос хойш  БИНХ-ындаргаар: Л.Дагвадорж 1992-2013 он А.Осоржам 2013 оноос тус тус сонгогдон ажиллаж байна. Хилзааг: Жалбаа баг нь Архангайн Хашаат, Булганы рашаант ,Өвөрхангайн Бүрд, Есөнзүйл зэрэг сумтай мөн сумынхаа Онгоцон ухаа, Шанх зэрэг багуудтай тус  , Гол өндөр, Үзүүровоо, Талынбөмбөгөр, Сондуултын нуур  зүүн хөвөө, Сантын орой, Тасархайн булаг, Цагаан толгой зэрэг нийт- ...

    Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр баг /4-р баг/ нь БНМАУ-ын АИХ-н Тэргүүлэгчдийн 1992.09.03-ны өдрийн 14 тоот тогтоолоор байгуулагджээ. Тус баг нь сумын хойт хэсэгт орших ба баруун талаараа Орхон баг, зүүн талаараа Онгоцон Ухаа баг, өмнө талаараа Эрдэнэтолгой багтай, хойт талаараа Архангай аймгийн Хашаат, Хотонт сумуудтай хил залгаа юм. Багийн газар нутаг бүхэлдээ Улсын тусгай хамгаалалттай газарт хамарна. Их,Бага Арцатын ам, Баянголын ам, Хүрэн тохойн намаг зэрэг мал сүргийн бэлчээр, өвс ургамал арвин үржил шимт газруудад малчид нутагладаг. Хойш урсах Орхон голын 2 талд үхэр сүрэг үржин өсөхөд нэн тохиромжтой ...

ЭКО ХАРХОРИН төсөл АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛЪЯ аян Вангийн овоо багийн иргэн Ж.Ганзоригийнх 2012 оноос хашаандаа мод, бут хүнсний ногоо тариалж эхэлсэн. Энэ жил чацаргана, бургас, үхрийн нүд, сонгино, төмс, лууван, хүрэн манжин хүлэмжиндээ өргөст хэмх, улаан лооль, амтат болон халуун чинжүү, салатны навч тарьж ургацаа хураан авч байна. Хүнсний болон нарийн ногоогоор өрхийн хэрэгцээг хангахаас гадна иргэдэд захиалгаар борлуулж байна. Ногооны усалгаагаа тонны саванд ус татахаас гадна борооны ус хуримтлуулж шийджээ. Тэрээр мөн монгол гутал хийж борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлдэг байна. ЭКО ХАРХОРИН төслийн хүрээнд орчноо сайжруулж, ногоон ...

Нарийн хүр багийн иргэн, аймгийн аварга малчин Ц. Гончигсүрэнгийнх Зүүн намагт намаржиж байна. Тэрээр 1989 онд илгээлтээр малчин болж САА-д бяруу, хонь маллаж байгаад 2003 оноос эхнэр П.Алтанбаганын хамт хувийн мал аж ахуй эрхлэн, уйгагүй хичээл зүтгэл, ажил хөдөлмөрөөрөө мал сүргээ өсгөн 2012, 2015 онуудад " Сумын аварга малчин " , 2017 онд " Аймгийн аварга малчин" , " Мянгат малчин" болжээ. Сүү, цагаан идээ боловсруулж ашиг шимийг нь хүртэхээс гадна дэл, сүүл, ноосоор оосор хошлон, тоононы эргүүлэг, олом зэргээ томж, уламжлалт аргаар арьс ширээ өөрсдөө боловсруулан хазаар, ногт, зэл, татлага, сур хийж ахуйдаа хэрэглэж байна. 2019 онд ...

" ХАРХОРИНЫ НАМАР - 2020 " ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 2020 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 24, 25 НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.   ...

Онгоцон ухаа багийн иргэн Ч.Уламбаярынх Цагаан эрэгт намаржиж байна. Ч. Уламбаярынх 2017 онд хөдөө гарч малчин болсон ч ойр тойрныхоо малчдаас суралцан, малаа өсгөн, идээ цагаагаа боловсруулан амьдралдаа хэрэглэж байна. Тэрээр мал маллахын зэрэгцээ зуны улиралд жуулчны баазад гэрээт жолоочоор ажиллан өрхийн орлогоо нэмэгдүүлдэг. Эхнэр Д. Уранчимэг нь мал эмнэлгийн туслах ажилтан- техникчээр суралцаж малын тарилга, туулга, угаалгыг өөрийн мал болон хамаатан садныхаа малд хийхээс гадна монгол үндэсний дээл, хувцас, цамц хантааз оёж, ширмэл ширдэг, олбог ширдэг байна. Тэднийх зориулалтын бус хуванцар сав суулгаас бүрэн татгалзан уламжлалт модон ...

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан “Эрсдэлгүй Өвөрхангай” орчны аюулгүй байдлын эрсдлийг бууруулах нэгдсэн удирдамжийн дагуу сумын Засаг даргын захирамжаар ЗДТГ, Онцгой байдлын Хэлтэс, ЭБЦТС ТӨХК, Ерөнхий боловсролын байгууллагын багш нарын бүрэлдэхүүнтэй тус арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж 2020 оны 08 дугаар сарын 29, 30 ны өдөр 16 чиглэлээр айл өрхийн тог цахилгаан, галын аюулгүй байдалд үзлэг, шалгалт хийж, 1113 өрх хамрагдлаа. Ажлын хэсгүүд хяналт шалгалт хийх явцдаа айл өрх бүрийн дагаж мөрдөх санамж зөвлөгөө тарааж , үнс нурам хийх сав таглаатай байх, ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр