Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүд”-ийн хүрээнд намрын мод тарилтыг өнөөдөр зохион байгууллаа. Бүх нийтээр мод тарих ажилд Санхүүгийн зохицуулах хороо, зохицуулалтын байгууллагын 150 гаруй албан хаагчид болон Хархорин сумын аж ахуйн нэгж, албан байгууллагууд оролцож, Хүүхэд залуучуудын талбайд нийт 4200 хайлаасыг тарьж суулгалаа. Мод тарих ажилд оролцсон Та бүхэндээ Талархал илэрхийлье! #МодтарьжАМЬДБАЙГАЛЬБҮТЭЭЦГЭЭЕ! ...

Хархорин сумын боловсролын салбарын баярын хурал зохион байгуулагдлаа. "УЛАМЖЛАЛГҮЙГЭЭР ШИНЭЧЛЭЛ ҮГҮЙ" Р.НАРАНТУЯА Багш нарын баярын хуралд урилгаар Өвөрхангай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын Бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Нарантуяа хүрэлцэн ирж "Боловсролын хувьсал" нэртэй илтгэлийг танилцууллаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд ажлын амжилт хүсье.   ...

е үеийн багш нартаа баярын мэнд дэвшүүлье! *МУ-ын Гавьяат Багш Дуламын АМАРСАНАА *МУ-ын Зөвлөх Багш Сүрэнгийн ДАШДАВАА *Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан, СТА, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одонт Ёндонгийн НАЙГАЛ *Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Боловсролын байгууллагын тэргүүний удирдагч Жамцын ЦОГБАДРАХ ...

Намрын ургац хураалтын ажил ид өрнөж байна. Хавар тариалалт оройтож эхэлсэн учраас тариа хураалт төдий хугацаагаар хойшлоод байгаа юм. Мөн цаг агаарын нөхцөл байдал, хур тунадасны хэмжээ ч нөлөөлж байна. Уулзалтад газар тариалан эрхлэгч 12 ААН, иргэний төлөөлөл оролцож, газар тариалангийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар ярилцлаа. Тухайлбал техник, ажиллах хүчний хүрэлцээ хангамжийг муу, техник дундын үйлчилгээг сэргээх, улаан буудайн цавуулаг, чийгшил зэргийн стандартын шинжилгээг нэгдсэн байдлаар гаргадаг болгох талаар саналаа хэлэв. Мөн орон нутгаас тариалан хураалтын үеэр хүн, хүчний хангамжийг сайжруулахад анхаарал хандуулах ...

  ...

Хуралдаанаар: ГХУСАЗСЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хийсэн ажлын тайлан Зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилт Иргэн хүсэлтийн тухай хэлэлцлээ. Мөн Өвөрхангай аймгийн ГХУСАЗСЗ, аймгийн Цагдаагийн газартай хамтран хэрэгжүүлж буй согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах, урьдчилан сэргийлэх “Та татгалз” арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж "АРХИДАЛТЫН ЭСРЭГ" уриалга гаргалаа.     ...

Эрдмийн өргөө нь саруулхан,энхрий үрс нь Оюунлаг байж Эх орны минь хөгжил үргэлж өөдөө байх болтугай. Үе үеийн багш сурган хүмүүжүүлэгч нартаа Монголын багш нарын баярын мэнд хүргэе   ...

2023 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага манай суманд зохион байгуулагдлаа. Цэрэг татлагын комиссоор 18-25 насны 344 залуу орсноос цэргийн албанд 18 залуу мордоно.       ...

Хархорин сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Урлаг, спортын наадам зохион байгуулах тухай” А/249 дүгээр захирамжаар “Миний нутаг сайхан” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг, удирдамж, тэмцээн уралдааны төрөл, багийн бүрэлдэхүүнийг тус тус баталсан. Тус арга хэмжээ нь урлагийн 8 төрөл, спортын 9 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд Хархорин суманд өдөр тутмын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн 128 байгууллагыг 8 багт сугалаагаар хувааж баг тус бүр 16 байгууллагын бүрэлдэхүүнтэй байхаар тогтсон. Та бүхэнд 8 багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Жич: Удирдамжийг багийн ...

Сумын нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, “Ахмадын баяр”-аа өнөөдөр сумын соёлын төвд зохион байгууллаа. Ахмадын баярыг сумын Засаг дарга Г.Одгэрэл нээж, ИТХ-ын дарга Д.Гантөмөр, Ахмадын хорооны дарга А.Ганболд нар оролцон нийт ахмадуудад мэндчилгээ дэвшүүллээ. Баярын үеэр залуу хойч үедээ үлгэр дуурайлал болон үеийн нөхдөө манлайллан амжилт гаргасан ахмадуудад төр засгийн, сум орон нутгийн шагналуудыг гардууллаа. Нийт ахмадууддаа “Ахмадын баяр”-ын мэндийг дэвшүүлэн эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.         ...

  ...

  ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр