» » “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ
“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг өнөөдрөөс эхлүүллээ. 
Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аяныг “Харилцан хүндэтгэж тэгш оролцоог хангая” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Жендэрийн Үндэсний Хорооноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.10 дахь хэсэгт заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах терийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчилан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачлагыг түгээн дэлгэрүүлэх, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, насны бүлгүүдэд зориулсан мэдээ мэдээллийг бэлтгэн олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, төрийн байгууллагуудад хүргэх, ухуулга нөлөөллийн ажлыг өрнүүлэхэд чиглэж байна. 
           Жендэрийн үндэсний хорооноос нь жилийн аяны хүрээнд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд постер бүтээгдэхүүн цуврал нэвтрүүлэг болон уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулхаар төлөвлөн ажиллаж байна. Мөн өсвөр насны хүүхдүүдэд жендэрийн хэвшмэл буруу ойлголтоос ангид байх жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, цахим орчиндох ялгавлан гадуурхалтыг багасгах, эмэгтэй эрэгтэй хүмүүсийг нийгэмд эзлэх байр суурийг эрх тэгш байлгах, тэгш оролцоог бий болгох гэх мэт олон агуулгын хүрээнд байгууллага хувь хүн та бүхнийг харилцан хүндэтгэе аянд нэгдэхийг уриалж байна. 
       Харилцан хүндэтгэе аяны хүрээнд ХЗДХЯ, ХНХЯ, ГХУСАЗЗ, ЖҮХ-ны Салбар зөвлөл, салбар хороод, Хүний эрх, жендэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, Иргэний нийгмийн байгууллагууд, Олон улсын байгууллага, Хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн давалгаалан нэг сарын хугацаанд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг өрнүүлэн ажилладаг юм.

“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр