Монгол улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаар тогтоолоор "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг"-т шилжсэн.
Харгалзах огноо: 2024-02-21 | Уншсан: 472
Өвөлжилт, хаваржилт хүндэрч, гамшгийн улбар шар түвшинд шилжсэнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаар тогтоолоор "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг"-т шилжсэн.
Үүний хүрээнд 02 дугаар сарын 17-ны өдрөөс сумын Онцгой комисс, Шуурхай штаб ажлын тусгай горимд шилжиж, хөдөө аж ахуйн салбарын болон төв суурин газрын хаваржилтын бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулж, дулаан, эрчим хүч, цэвэр бохир усны шугам сүлжээний хэвийн ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.
Тус суман дахь 2 дугаар цэцэрлэг, 29, 43 айлын орон сууц, гэр хорооллын 10 айл өрх, зах, худалдаа үйлчилгээний төвүүдийг дулааны эрчим хүчээр хангаж ажилладаг “Төгөлдөр суурь констракшн” ХХК-ний үйл ажиллагаанд хяналт тавьж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж, дээд шатны байгууллагад холбогдох арга хэмжээг авч өгөх талаар хүсэлт хүргүүлсэн.
Засаг даргын Тамгын газар
Харгалзах огноо: 2024-02-21 | Уншсан: 472