» » Нягтлан бодогчийн ажлын байранд урьж байна.
Нягтлан бодогчийн ажлын байранд урьж байна.

   

 1.Ажлын чиг үүрэг: Санхүү бүртгэлийн нэгж ажилтан нь байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажлыг зохион байгуулж, бүртгэл хөтлөлтийг хянан удирдах, санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангаж, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад хяналт тавьж ажиллана. 

2.Тавигдах шаардлага: Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтын дагуу магадлан итгэмжлэгдсэн их, дээд, сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй төгссөн байх.

3. Нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан, бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх 

4. Бүрдүүлэх материал: 

     - Төрийн албан хаагчийн анкет 

     - Иргэний үнэмлэхний хуулбар 

     - Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)

     - Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт, бичиг 

     - Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, цахим лавлагаа 

     - Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар 

     - Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт (e-mongolia-аас татан авах)

5.Материал хүлээн авах 

     -Хугацаа: 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг хүртэл 

     - Хүлээн авах хаяг: Хархорин сумын 2 дугаар цэцэрлэг 208 тоот өрөөнд 

    - Холбоо барих утас: 90099597

 

ХАРХОРИН  СУМЫН 2 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАХИРГАА

2024.03.21

Нягтлан бодогчийн ажлын байранд урьж байна.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр