УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ БҮЛЭГ ӨНӨӨДӨР МАНАЙ СУМАНД АЖИЛЛАЛАА.
Харгалзах огноо: 2024-02-23 | Уншсан: 216
Улсын онцгой комиссын шуурхай бүлэг сумын Онцгой комиссыг танхимаар хуралдуулж, зудын нөхцөл байдал, хариу авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын мэдээллийг сонсож, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид баримталж буй бодлогын талаар товч танилцууллаа.
Хуралд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлгийн гишүүд, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Г.Ганболд, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар оролцлоо.
Хурлын үеэр яаралтай шийдвэрлүүлэх дараах асуудлыг танилцууллаа. Үүнд:
1.Ногоон тэжээл тариалах газрын асуудал (Хөдөө аж ахуйн корпарацийн болон Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эзэмшил газар)
2.Хаус хорооллыг дулаанаар хангах уурын зуухтай болгох;
3.Ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын асуудал;
4.Сумын Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай “Зил-131” автомашин нэн шаардлагатай байгааг тус тус танилцууллаа.
Харгалзах огноо: 2024-02-23 | Уншсан: 216