» » МАЛЧДАД ТУСЛАХ БҮРЭЛДЭХҮҮН ОРОН НУТГИЙГ ЗОРИЛОО
МАЛЧДАД ТУСЛАХ БҮРЭЛДЭХҮҮН ОРОН НУТГИЙГ ЗОРИЛОО

Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүссэн байгаа.

Засгийн газраас хаваржилт хүндэрч, гамшгийн улбар шар түвшинд шилжсэнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн юм.

Засгийн газрын шийдвэрээр салбарын сайд нараар ахлуулсан малчдад туслах шуурхай бүлгүүд байгуулагдсан.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт ажиллахаар өнөөдөр хөдөллөө.

Шуурхай бүлгүүд нь өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна хаагдсан зам давааг нээх, зам гаргах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

МАЛЧДАД ТУСЛАХ БҮРЭЛДЭХҮҮН ОРОН НУТГИЙГ ЗОРИЛОО

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр