Аймгийн орон нутгийн төсвийн санхүүжилтээр ерөнхий боловсролын 4 сургууль, 5 цэцэрлэг, 2 дотуур байрны дотор, гадна талын нийт 12 объектод дуу, дүрсний өндөр үзүүлэлттэй 122 ширхэг иж бүрэн хяналтын камерыг суурилуулж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллыг сайжруулахад дэмжлэг үзүүллээ.   ...

  ...

Ахмадын баярыг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, аймгийн Ахмадын хороо хамтран “Ахмадын спортын бага наадам”-ыг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Арвайхээр хотноо зохион байгуулж байна. Тус наадамд 4 бүсийн 18 сумын 280 гаруй шигшээ тамирчид оролцож, шатар, ширээний теннис, софьт волейбол, шагайн харваа, дартс, граунд гольф зэрэг спортын төрлүүдээр өрсөлдөж байна. Баг тамирчдад спортын өндөр амжилт хүсье.       ...

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танхимын бүрэлдэхүүн, УИХ-ын гишүүдийн хамтаар 2023.09.22, 23-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж, иргэдтэй уулзан “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн хөгжлийн шинэчлэл, авлигатай хийх тэмцэл, тэдгээрийн үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр МУ-ын Ерөнхий сайдын албыг хүлээн авснаас хойш анх удаа Өвөрхангай аймагт ажиллаж байгаа бөгөөд 2024 оны улсын төсөв хэлэлцэж эхлэхийн өмнө ийнхүү ажиллаж байгаагаараа онцлогтой байлаа. МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт иргэдтэй уулзалт зохион байгуулахын зэрэгцээ ...

  ...

...

2023 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 04-ний өдрийн 08:30 цагт сумын Соёлын төвд эхэлнэ. Цэрэг татлагад 18-25 насны залуучууд бүрэн хамрагдна. (2005 оны 1 дүгээр дамжааны оюутнууд сургуулийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримтаа харъяа багийн Засаг даргадаа өгч өөрийн биеэр цэрэг татлагын байранд ирэхгүй байхыг зөвшөөрнө) Мөн 1997 оны цэргийн албанд татагдах нас өнгөрсөн залуучууд их дээд сургуулийн диплом, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ ирж, тооцоо дуусгана. Цэрэг татлагаар ороход анхаарах зүйлс: -18-25 насны залуучууд сумын Нэгдсэн эмнэлэгт эрт илрүүлэг, шинжилгээнд заавал хамрагдсан байх ёстой бөгөөд эрүүл мэндийн ...

Тэрбээр Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаад өөрийн хоббигоор нутагтаа жимс жимсгэний аж ахуйг байгуулах зорилго тавьж 2014 онд шилжиж иржээ. Есөн жил уйгагүй зүтгэсний үр дүнд Өвөрхангай төдийгүй Монголд жишиг болохуйц жимсний аж ахуйг байгуулаад байна. ...

Вангийн Овоо, Орхон багийн Иргэдийн Нийтийн хурал өнөөдөр хуралдлаа. Хуралд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Пүрэвдорж нар оролцож улс орны нийгэм, эдийн засаг, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулт өгч ажиллалаа. Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, сум, орон нутагтаа үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд төрийн дээд одон медаль гардууллаа. Засаг даргын Тамгын газар         ...

ИХ-ын 1993 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх өдөр болгон шийдвэрлэсэн билээ. "Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 28 дахь өдөр" -ийг Хархорин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Бат Эрдэнэ-зуу хийд, Шанхын баруун хүрээ хийд, Дамбаравжаалан хийд хамтран зохион байгуулж хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах, дүү нарын хамт хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Эрдэнэ зуу хийдэд мандал өргөж, 3 хийдэд 108 зул өргөлөө. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн ...

Хархорин сумын Нийгмийн даатгалын тасгаас Улаанбаатар хотын "Эн Би Эс Эй Си" ХХК-ны “АС” сургалтын төвтэй хамтран “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” болон Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл сэдвүүдээр сургалт зохион байгуулна. Сургалтад байгууллагын удирдлага болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга, гишүүд, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын дарга, гишүүд өргөнөөр хамрагдана уу. Сургалт Соёлын төвд 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагаас болно. Мөн байгууллагын хүсэлтээр ...

Иргэд та бүхэн Багийн Иргэдийн нийтийн хуралдаандаа идэвхитэй оролцоно уу.   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр