Арвайхээр, Хархорин сумын 10/0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил эхэлж байна. Уг ажлын зураг төслийг гаргасан “Жэй Ди Эй” ХХК, ажлын гүйцэтгэгч “Ричвелл инеженеринг” ХХК-ийн төлөөлөл болон ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын удирдлага, ажилтнууд бусад холбогдох албаныхантай аймгийн Засаг дарга А.Ишдорж уулзаж санал солилцлоо. Уг ажлын хүрээнд 10 кВ-ын 1976 метр цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх, зураг төсөлд багтсан айл өрхүүд, орон сууцанд нэг фазын 220В-ын 8106 ухаалаг тоолуурыг суурилуулах, 69 дэд станцын цахилгаан түгээх сүлжээг бүрэн шинэчилж, агаарын 4 дэд станц ...

Коронавирусын халдвар батлагдсан 21 тохиолдлоос 11 иргэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжин 10 иргэн эмчлэн тусгаарлах байранд эмчлэгдэж, биеийн байдал хөнгөн байна. Гэрийн ажиглалтад 62, тусгаарлах байранд 14 иргэн хяналтад байна. Сүүлийн 48 цагийн байдлаар лабораторид илгээсэн 278 иргэний шинжилгээ сөрөг гарсантай холбогдуулан өнөөдрөөс 60 айлын нийтийн орон сууцны оршин суугчид гэрийн ажиглалтаас гарч байна.   ...

Маргааш буюу 04 дүгээр сарын 14-ний өдөр салхи секундэд 18-20 м/с, зарим үед 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. ИРГЭД ТА БҮХЭН • Хол, ойрын замд зорчихгүй байх, зайлшгүй шаардлагатай зорчсон тохиолдолд машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй байх • Бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх • Албан байгууллагын дарга, эрхлэгч нар манаач, харуул, жижүүрүүдтэйгээ байнга холбоотой байж гэрэл цахилгаан, халаалт дулааныг хянах • Мал бүхий иргэд, малчид малаа бэлчээрлүүлэхгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, гэр ...

  ...

Өнөөдөр аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нарын шуурхай хурлыг цахимаар зохион байгууллаа. Хурлын эхэнд аймгийн ТҮНТ-ийн 70321111 утсаар ирүүлсэн иргэдийн санал, гомдлын талаар тус төвийн дарга Б.Анхтуяа танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөг олгосонтой холбоотойгоор хүнсний дэлгүүрт өргөн хэрэглээний хүнс барааны үнэ өссөн гэх гомдол иргэдээс ирсний дагуу үнийн өсөлтөнд хяналт тавьж, арга хэмжээ авахыг Засаг дарга А.Ишдорж холбогдох албаныханд даалгалаа. Мөн архи, согтууруулах ундаагаар худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон захирамжийг зөрчиж, нууцаар архи зарж байгаа ...

Монголын Тариаланчдын Үндэсний холбооны Өвөрхангай аймгийн салбар зөвлөл, Хархорин сумын тариалан эрхлэгчид 1.390.000 төгрөг болон 1.000.000 төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хэрэгсэл, Эрдэнэтолгой багийн иргэн бизнес эрхлэгч Г.Чинчулуун 300.000 төгрөгийн үнэ бүхий амны хаалт, бээлий, Ганган орхон багийн иргэн Н.Доржсүрэн 200.000 төгрөгийн үнэ бүхий сэрэмжлүүлэг материал хандивлалаа. Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандивыг Онцгой комиссын үйл ажиллагаа, байнгын хяналтын постуудын түлээ нүүрс, үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын хамгаалалтын хэрэгсэл, шатахуун, нийтийн эзэмшлийн талбайн ариутгал халдваргүйтгэлд зарцуулж байна. ...

Аймгийн БОЭТөвийн лабораторид 04 дүгээр сарын 09-ний өдөр илгээсэн 101 иргэний шинжилгээний хариу гарч 1 батлагдсан тохиолдол нэмэгдэж, Covid 19 вирусын халдварын батлагдсан тохиолдол нийт 19 боллоо. Сүүлийн 24 цагийн байдлаар 2 иргэн эмнэлгээс гарч эмчлэн тусгаарлах байранд 8 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Гэрийн ажиглалтад 80, тусгаарлах байранд 16 иргэн хяналтад байна. Сумын төв доторх хөдөлгөөн нээгдэж, баар караоке, нийтийн халуун ус, саун, бассейн, үсчин, гоо сайхан, спорт заал, сүм хийдээс бусад газрууд цэвэрлэгээ, ариутгал , халдваргүйтгэлийг хийж, мэргэжлийн байгууллагын шаардлагыг биелүүлж зөвшөөрөл авсны дараа үйл ажиллагаагаа ...

Covid 19 вирусын халдварын батлагдсан тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр сумын Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. 1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалт, эрсдлийн түвшинтэй холбогдуулан хариу арга хэмжээг авч, урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх 2. Эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнс, түлш шатахуун, улсын болон төслийн хөрөнгөөр санхүүжигдэж байгаа бүтээн ...

Өвөрхангай аймаг нь түүх, өв соёлын өлгий нутаг. Хэдэн арван сая жилийн тэртээ амьдрал байсныг гэрчлэх ул мөр, хэдэн зуун мянган жилийн тэртээ эртний хүн амьдарч байсан баримтаас эхлэн Төв Азийн анхны төрт улс Хүннү , түүний дараах улс гүрний соёлын илэрхийлэл, XIII зуунд Эзэн Чингис хааны бүтээн босгосон Их Монгол Улсын нийслэл Хархорум хот, XYI бүтээгдсэн Монгол үндэснтний оюун санаа итгэл бишрэлийн гэгээн сүм Эрдэнэ Зуу зэрэг өв соёл энэ нутгийнх. Түүх соёлын үл хөдлөх өвийн бүртгэл мэдээллийн сандаа 6619 өвийн бүртгэл бий. Биет бус өвийг өндөр түвшинд өвлөсөн 238 өвлөн уламжлагчийн мэдээлэл мөн бий. Дэлхийн өв Орхоны хөндийн соёлын ...

Харшилтай иргэнд дээрхи вакциныг хийж болох эсэх талаар WAO, AAAAI, APAAACI, BSACI, CDC зэрэг олон улс, бүсийн харшил судлалын тэргүүлэх байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг үндэслэн өөрийн орны нөхцөлд тохируулан ЭМЯ-ны Мэргэжлийн салбар зөвлөл, АШУҮИС-ийн Уушги-харшил судлалын тэнхим, Монголын Харшил Судлалын Нийгэмлэгээс дараахь зөвлөмжийг боловсруулан хүргэж байгаа мэдээлэлийг танд уламжлья.       ...

    Хархорин сум дахь сум дундын прокурорын газар 300.000 төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хэрэгсэл, дархлаа дэмжих бүтээгдэхүүн, Эрдэнэтолгой багийн иргэн Г.Даваамөнх 2 шуудай хүнсний ногоо, 100.000 төгрөгийг сумын Онцгой комисст хандивлалаа. Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандивыг Онцгой комиссын үйл ажиллагаа, байнгын хяналтын постуудын түлээ нүүрс, үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын хамгаалалтын хэрэгсэл, шатахуун, нийтийн эзэмшлийн талбайн ариутгал халдваргүйтгэлд зарцуулж байна. Сумын Онцгой комисс ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр