» » СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Covid 19 вирусын халдварын батлагдсан тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр сумын Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалт, эрсдлийн түвшинтэй холбогдуулан хариу арга хэмжээг авч, урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх
2. Эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнс, түлш шатахуун, улсын болон төслийн хөрөнгөөр санхүүжигдэж байгаа бүтээн байгуулалт, газар тариалан, малын өвс тэжээлийн тээврээс бусад сумаас гарах болон орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох
3. Зах, худалдааны төв, хоол үйлдвэрлэл, барааны дэлгүүрийн үйл ажиллагааг 11.00-18.00 цаг хүртэл, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг 09.00-20.00 цаг хүртэл, банк, банк бус санхүүгийн байгууллага, харилцаа холбооны газруудын үйл ажиллагааг 09.00- 16.00 цаг хүртэл ажиллуулах
4. Дээрх газрууд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл, халдвар хамгааллын бэлтгэлийг хийж Онцгой комиссын ажлын хэсгийн тавьсан шаардлагыг биелүүлсний дараа үйл ажиллагааг нь эхлэхийг зөвшөөрөх
5. Баар караоке, нийтийн халуун ус, саун, спорт заал, сүм хийдийн үйл ажиллагаа болон олон нийтийг хамарсан бүх төрлийн арга хэмжээ, архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглох
6. Ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлан танхимаар давтлага зохион байгуулж, суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч нартай гэрээ байгуулан хараа хяналтыг сайжруулж ажиллахыг сургуулийн захирлуудад үүрэг болгох
7. Халдварын тохиолдол шинээр батлагдсан 60 айлын нийтийн орон сууцны оршин суугчдын хөдөлгөөнийг түр хязгаарлах
8. Албан байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний газрууд, ШТСтанцууд нь үйлчлүүлсэн иргэдийг бүртгэл хяналтын системд тухай бүр бүртгэж, зөрчилтэй иргэдэд үйлчлэхгүй байх, мэдээллийг холбогдох байгууллагад хүргэх
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр