» » ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ
Маргааш буюу 04 дүгээр сарын 14-ний өдөр салхи секундэд 18-20 м/с, зарим үед 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
ИРГЭД ТА БҮХЭН
• Хол, ойрын замд зорчихгүй байх, зайлшгүй шаардлагатай зорчсон тохиолдолд машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй байх
• Бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх
• Албан байгууллагын дарга, эрхлэгч нар манаач, харуул, жижүүрүүдтэйгээ байнга холбоотой байж гэрэл цахилгаан, халаалт дулааныг хянах
• Мал бүхий иргэд, малчид малаа бэлчээрлүүлэхгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, гэр орноо салхи, шуурганаас хамгаалах зэрэг хувийн бэлтгэлээ хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ БАЙНА.
Засаг даргын Тамгын газар

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр