УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар орон нутагт ажиллах үеэрээ Нэгдсэн эмнэлэгт гэмтлийн C-ARM рентген аппарат, бөөрний гемодиализийн аппаратыг хүлээлгэн өглөө. Энэ аппараттай болсноор мөчдийн ясны болон зөөлөн эдийн гэмтлийн мэс засал, судасны зарим мэс заслуудыг орон нутагт үзлүүлснээр, иргэд чирэгдэлгүй тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм. Тус аппаратыг ашиглан Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн нарийн мэргэжил эзэмшсэн эмч Ц.Мөнхбат, Э.Баасансүрэн нар ажиллах юм байна.       ...

Сум, орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж салбартаа ажил үйлсээрээ манлайлсан оны шилдгүүдийг тодрууллаа. 1. Боловсролын салбарын шилдэг ажилтан Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн арга зүйч ДАШДОНДОВЫН ОЮУНБИЛЭГ 2. Эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтан Нэгдсэн эмнэлгийн их эмч ЧИМЭДДОРЖИЙН СҮХБААТАР 3. Соёл, урлаг, спортын салбарын шилдэг ажилтан Спортын ордоны дасгалжуулагч СУГАРЫН БАТБОЛД 4. Дэд бүтцийн салбарын шилдэг ажилтан Хархорин ус суваг ОНӨААТҮГ-ын дарга ЁНДОНГИЙН ОТГОНСҮХ 5. Банк, санхүүгийн шилдэг ажилтан Хас банкны Хархорин тооцооны төвийн банкир БАЯСГАЛАНГИЙН ОЮУННЯМ 6. Төрийн шилдэг албан хаагч ...

Өвөрхангай аймгаас 15 сумын 726 малчин өрх 396 мянган малтайгаар 14 аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт отроор өвөлжиж байна. Үүнээс Төв аймагт 172, Дундговьд 152, Булганд 123, Сэлэнгэд 96 өрх айл оторлож байгаа юм. Аймгийн Засаг даргын захирамжаар Өвөрхангай аймгаас оторлож яваа 20-иос дээш малчин өрхийг хүлээн авсан бусад аймгийн 11 суманд 1.5-4 сая хүртэлх, нийт 27 сая төгрөгийн санхүүжилтыг олгож, малчдынхаа төрийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байна.     ...

Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг нь тус сумын 15 мянга орчим иргэн, тойргын сумдын 28 мянга гаруй иргэнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, баруун чиглэлийн зам дайран өнгөрдөг, аялал жуулчлал, газар тариалангын бүс нутагт оршдог онцлогтой. Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд, Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж, Өвөрхангай амйгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж нар орон нутагт ажиллах үеэр гэмтлийн C-ARM рентген аппарат, бөөрний гемодиализийн аппаратыг Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө. Орон нутгийн нэгдсэн эмнэлэгт тулгамдаж буй олон асуудлыг ярилцан, санал солилцлоо. Энэ ...

Сумын 2022 оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14:00 цагт Соёлын төвд болно. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар оролцоно. Шилдэг дуучид болон амьд хөгжмийн хамтлаг хүрэлцэн ирж ая дуугаа өргөнө.   ...

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар 2022 оны 12 дугаар сарын 25-ны Ням гарагт 10:30 цагт иргэдтэй уулзалт хийнэ. Уулзалт Соёлын төвд болно. Засаг даргын Тамгын газар       ...

Аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай цахим хурал хийлээ. Энэ үеэр; ...

“Биеийн тамирын шилдэг арга зүйч”-ээр Хайрхандулаан сумын биеийн тамирын арга зүйч Ц.Бавууцэрэн /268 уралдаан, тэмцээнд давхардсан тоогоор 16 мянгаад иргэнийг хамруулсан/ ...

Эрэгтэй: 1-р байр ШШГХ-423 дугаар нээлттэй хаалттай хорих анги 2-р байр Ахмадын баг 3-р байр Орхон сургууль Тусгай байр-ЗДТГ Эмэгтэй: 1-р байр ШШГХ-423 дугаар нээлттэй хаалттай хорих анги 2-р байр Онцгой байдлын хэлтэс 3-р байр Орхон сургууль Нийлбэр дүнгээр: 1. ШШГХ-423 дугаар нээлттэй хаалттай хорих анги 2. Орхон сургууль 3. Онцгой байдлын хэлтэс тус тус шалгарлаа.   ...

Сумын хэмжээнд 13 ажлын хэсэг гарч баг тус бүрт тооллогын ажлыг 2022.12.07- 17 өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Орхон багийн голын хойд хэсэгт сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг нь ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн Ж.Солонго, Нийгмийн даатгалын тасгийн байцаагч Цэрэнчимэд, ОХБЦГХЗ-ны байгаль хамгаалагч, байцаагч Б.Наранхүү, малын эмч Жанчив /Ханд/ нарын хамтаар мал, тэжээвэр амьтдын тооллого явууллаа. Ажлын хэсэг нь малын тоогоо авахын зэрэгцээ иргэдийнхээ санал, хүсэлтийг сонсож, татвар, нийгмийн даатгалын талаар мэдээлэл өгч, сум орон нутгаас хийж хэрэгжүүлж буй ажлын явцыг танилцуулж, малын эрүүл мэндийн ...

Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах хүрээнд мэдлэг, авъяас, чадвар, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр 2022 онд үе тэнгийнхнээ манлайлсан арван сурагчийг аймгийн “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгаруулсанаас манай сумаас дараах 3 сурагч шалгарсан байна. Үүнд: 1. “Сурлагын амжилт” төрөлд Б.Бундмаа /Ерөнхий боловсролын гүнзгий сургуулийн сурагч/ 2. “Урлаг, уран бүтээл” төрөлд А.Наадамхүү /Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч 3. “Биеийн тамир, спорт” төрөлд А.Мичидмаа /Ерөнхий боловсролын Орхон сургуулийн сурагч/ Аймгийн "Оны ...

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан хуралдаж, сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх "Бүтээлч Хархорин" хөтөлбөрийн хэрэгжилтийг 91,72 хувийн хэрэгжилттэй гэж дүгнэлээ. Мөн "Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах" зорилтот жилийн ажлыг 95 хувийн хэрэгжилттэй сайн хэрэгжсэн гэж дүгнэсэн. Хурлаар сумын 2023 оны төсвийн төсөл, сумын 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг тус тус хэлэлцэн баталлаа. Засаг даргын Тамгын газар         ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр