» » ОРОН НУТАГТ ГЭМТЛИЙН МЭС ЗАСАЛ ХИЙГДЭХ ОРЧИН НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ.
ОРОН НУТАГТ ГЭМТЛИЙН МЭС ЗАСАЛ ХИЙГДЭХ ОРЧИН НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ.
Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг нь тус сумын 15 мянга орчим иргэн, тойргын сумдын 28 мянга гаруй иргэнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, баруун чиглэлийн зам дайран өнгөрдөг, аялал жуулчлал, газар тариалангын бүс нутагт оршдог онцлогтой.
Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд, Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдорж, Өвөрхангай амйгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж нар орон нутагт ажиллах үеэр гэмтлийн C-ARM рентген аппарат, бөөрний гемодиализийн аппаратыг Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө. Орон нутгийн нэгдсэн эмнэлэгт тулгамдаж буй олон асуудлыг ярилцан, санал солилцлоо. Энэ аппараттай болсноор мөчдийн ясны болон зөөлөн эдийн гэмтлийн мэс засал, судасны зарим мэс заслуудыг орон нутагт үзлүүлснээр, иргэд чирэгдэлгүй тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Манай эмнэлэгт гэмтлийн нарийн мэргэжил эзэмшсэн Ц.Мөнхбат, Э.Баасансүрэн нар ажиллаж байна. Мөн аймгийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд хүн ам олонтой сумдыг гэмтлийн эмчээр хангаж чадавхижуулна гэж тусгасан билээ.
Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүд болон ЭМЯ, аймаг сумын удирдлагууддаа Хархоринчуудынхаа өмнөөс талархал илархийлж, ажлын амжилт хүсье.

ОРОН НУТАГТ ГЭМТЛИЙН МЭС ЗАСАЛ ХИЙГДЭХ ОРЧИН НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ.

 

ОРОН НУТАГТ ГЭМТЛИЙН МЭС ЗАСАЛ ХИЙГДЭХ ОРЧИН НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ.

 

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр