» » ОРХОН БАГИЙН ГОЛЫН ХОЙД ХЭСЭГТ МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТООЛЛОГО
ОРХОН БАГИЙН ГОЛЫН ХОЙД ХЭСЭГТ МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТООЛЛОГО
Сумын хэмжээнд 13 ажлын хэсэг гарч баг тус бүрт тооллогын ажлыг 2022.12.07- 17 өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Орхон багийн голын хойд хэсэгт сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг нь ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн Ж.Солонго, Нийгмийн даатгалын тасгийн байцаагч Цэрэнчимэд, ОХБЦГХЗ-ны байгаль хамгаалагч, байцаагч Б.Наранхүү, малын эмч Жанчив /Ханд/ нарын хамтаар мал, тэжээвэр амьтдын тооллого явууллаа.
Ажлын хэсэг нь малын тоогоо авахын зэрэгцээ иргэдийнхээ санал, хүсэлтийг сонсож, татвар, нийгмийн даатгалын талаар мэдээлэл өгч, сум орон нутгаас хийж хэрэгжүүлж буй ажлын явцыг танилцуулж, малын эрүүл мэндийн анхан шатны зөвлөгөө үйлчилгээг хүргэж ажиллалаа.
Жилийн жилд төрийн тоог хүндэтгэдэг малчид хөдөлмөрчиддөө болон хамтран ажилласан ажлын хэсгийн хүмүүстээ талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсье.
ХҮНДЭТГЭСЭН: ИТХ-ЫН ДАРГА Д.ГАНТӨМӨР

ОРХОН БАГИЙН ГОЛЫН ХОЙД ХЭСЭГТ МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН 2022 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТООЛЛОГО

 

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр