1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын хариу арга хэмжээг авч, урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын улаан түвшинд шилжүүлэх 2. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын улаан түвшинд шилжсэнтэй холбогдуулан доор заасан үйл ажиллагаанаас бусад бүх төрлийн үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл хориглох. Үүнд: • Эрчим хүч, дулаан, усан хангамж ариутгах татгуурын ...

Харгалзах огноо: 2021-03-29 | Уншсан: 258 | Мэдээ мэдээлэл
...

Харгалзах огноо: 2021-03-29 | Уншсан: 242 | Мэдээ мэдээлэл
Дэлхий нийтийг хамарч цар тахлын хэмжээнд хүрээд байгаа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх болон халдвар батлагдсантай холбогдуулан хариу арга хэмжээ авахад 27.388.500 төгрөгийг зарцууллаа. Сумын Онцгой комисс, Шуурхай штаб, хяналтын постуудад үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдын ажиллах нөхцөлийг дэмжиж, албан байгууллага, аж ахуй нэгж, иргэд сумын Онцгой Комисст 4400000 төгрөг, 8988500 төгрөгийн хүнс, түлээ нүүрс, хамгаалах хэрэгслийн хандив өргөж, 14.000.000 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулсан байна. Нийтийг хамарсан хүнд цаг үед, сэтгэл санаа, эд материал, хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлсэн иргэд, аж ахуйн нэгж, ...

Харгалзах огноо: 2021-03-29 | Уншсан: 265 | Мэдээ мэдээлэл
Сумын Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөл нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хуулийн дагуу Хууль хяналтын байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар эхлүүлж, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст prius-30 маркийн автомашин, дуут дохио, явуулын пост, байршил тодорхойлогч зэрэг шаардлагатай машин, тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж, хүлээлгэн өглөө. Үүнд нийт 24,500,000 төгрөгийн хөрөнгө зарцуулсан бөгөөд уг зардлыг сумын Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлийн төсвөөс гаргаж ...

Харгалзах огноо: 2021-03-22 | Уншсан: 309 | Мэдээ мэдээлэл
“Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан иргэдийн дунд зарласан “Усны үнэлэмж” видео бичлэгийн уралдаанд 9 бичлэг, сурагчдын дунд зарласан “Урсах цаг мөч бүрт усаа хайрлая” гар зургийн уралдаанд 28 бүтээл ирүүлснийг ажлын хэсэг шалгаруулан шагнаж урамшуулан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа. Видео бичлэгийн төрөлд: Тэргүүн байр ЕБ-ын Гүнзгий сургуулийн багш О.Мөнхцэцэг, П.Гантуяа Дэд байр ЕБ-ын 2-р сургуулийн багш Б.Сүрэнбадам Гутгаар байр ЕБ-ын 2-р сургуулийн багш Ц.Баярсайхан нар Гар зургийн уралдаанд: Тэргүүн байр ЕБ-ын Орхон сургууль 8б ангийн сурагч Б.Маралжин ...

Харгалзах огноо: 2021-03-22 | Уншсан: 352 | Мэдээ мэдээлэл
Дэлхийн хүн амын өсөлт болон улс орнуудын хотжилт, хөдөө аж ахуйн үсрэнгүй хөгжлийг даган цэвэр усны хэрэглээ жил бүр өсөж байна. Өсөж буй хэрэгцээг хангахаар хаа сайгүй усан хангамжийн системүүд бий болж байгаа хэдий ч өнөөдөр дэлхийн хүн амын 40% нь усны хомсдолтой нөхцөлд амьдарч байгаа бөгөөд 2025 он гэхэд 2/3 нь усны хомсдолд орно гэсэн судалгааг эрдэмтэд гаргажээ. 2020 онд улсын хэмжээнд гол мөрөн, булаг шандны тооллогод 6700 гол, 3600 нуур, 10 мянга шахам булаг хамрагдсанаас 586 гол ширгэж, 480 булаг, 1522 булаг хатаж үгүй болсон харамсалтай тоо баримт гарчээ. Эдгээр ширгэж, хатсан гол, нууруудын 60-70 хувь нь дахиж ...

Харгалзах огноо: 2021-03-22 | Уншсан: 230 | Мэдээ мэдээлэл
Төрийн албаны ерөнхий шалгалт улсын хэмжээнд өглөөний 08:00 цагт эхэллээ. Өвөрхангай аймагт ерөнхий шалгалт өгөхөөр нийт 335 иргэн бүртгүүлсэн. Баталгаажилтын хуудсан дээр хуваарилагдсан цагийн хуваарийн дагуу иргэд шалгалтаа өгч эхлэв. Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл, ерөнхий шалгалтын үед салбар зөвлөлд туслах чиг үүргээр байгуулагдсан Ажлын хэсэг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхөөс гадна зөрчил гарахаас сэргийлж оролцогчдыг хурууны хээгээр баталгаажуулж байна. Төрийн албаны зөвлөлөөс 21 аймаг, нийслэлийн шалгалтын үйл ...

Харгалзах огноо: 2021-03-12 | Уншсан: 226 | Мэдээ мэдээлэл
Аймгийн шуурхай штаб Улаанбаатар хотоос ирэх, явах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх асуудлаар хуралдаж хот хоорондын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр боллоо. Эхний ээлжинд Улаанбаатар хотоос баруун аймгууд руу дайран өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг аймгийн төвд зогсоохгүй байх зохицуулалтыг хийж, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв телекамераар тогтмол хянаж ажиллах үүргийг холбогдох албаныханд өгөв. Мөн халдварын голомттой бүсээс /Улаанбаатар хот/ ирж байгаа иргэдэд тавих хяналтыг чангатгаж, долоо хоногийн гэрийн тусгаарлалтыг чанд сахиулж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад даалгасан. Энэ хүрээнд гэрийн ажиглалтанд байгаа ...

Харгалзах огноо: 2021-03-11 | Уншсан: 250 | Мэдээ мэдээлэл
Дэлхий нийтийг хамарсан цар тахал, халдварын эсрэг хамтдаа байгаагаа илэрхийлж, албан байгууллага, аж ахуй нэгж, иргэд хандив өргөж, сумын Онцгой комиссын үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг дэмжсээр байгаа билээ. Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын хамт олон амны хаалт, ариутгалын бодис, 300000 төгрөгийн хандив өргөлөө. Өнөөдрийн байдлаар Тарнын пост, Хяналтын 1 дүгээр цэгт Хархорин сумын Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн болон төрийн байгууллагын албан хаагчид, дүйцүүлэх албаны цэргүүд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИН ХАНДИВ ӨРГӨЖ БАЙГАА ИРГЭН, ...

Харгалзах огноо: 2021-03-11 | Уншсан: 235 | Мэдээ мэдээлэл
...

Харгалзах огноо: 2021-03-11 | Уншсан: 233 | Мэдээ мэдээлэл
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр Эрүүл мэндийн салбарын ахмад ажилтан Б.Цэцэгмаа төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС одонгоор шагнагдлаа. Тэрээр Арвайхээрийн БОЭТөв болон Хархорины Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт 36 жил ажиллаж, эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүргэх үүргээ нэр төртэй биелүүлжээ. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье. ...

Харгалзах огноо: 2021-03-11 | Уншсан: 249 | Мэдээ мэдээлэл
Өвөрхангай аймгийн хэмжээнд Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр нийт 335 иргэн цахимаар бүртгүүлсэн байна. Ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулна. Өвөрханга аймгийн хувьд тус шалгалтыг 2021 оны 3 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Политехникийн коллежийн хичээлийн байрны 231, 306 тоот танхимд зохион байгуулна. Иймд Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр цахим бүртгэлд хамрагдсан иргэд 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн http://exam.csc.gov.mn/ сайтад өөрийн эрхээр нэвтрэн орж, баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, хуваарьтай танилцана уу. Шалгалтын хуваарийн талаарх дэлгэрэнгүй ...

Харгалзах огноо: 2021-03-09 | Уншсан: 262 | Мэдээ мэдээлэл