» » СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР
СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР
Сумын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, коронавирусын халдварын нөхцөл байдлыг үнэлэн, Аймгийн Онцгой комисс болон аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.
1. Орон нутагт коронавируст халдварын зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 21-ний өдрийн 06.00 цаг хүртэл Хархорин суманд ирэх аялагч иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах
2. Хархорин сумын харьяат болон орон нутагт амьдардаг иргэд Улаанбаатар хот, бусад аймаг сумаас нийтийн болон хувийн тээврийн хэрэгслээр халдвар хамгааллын дэглэмийг баримтлан саадгүй зорчих бөгөөд түргэвчилсэн шинжилгээ заавал өгсөн байх
3. Эрүүл мэндийн асуудал, буяны ажил, албан томилолттойгоос бусад шалтгаанаар ирэх орон нутгийн харьяат биш иргэдийг нэвтрүүлэхгүй бөгөөд дээрх хүндэтгэх шалтгаантай иргэд шинжилгээний бичиг болон шалтгаанаа нотлох бичиг баримттай ирэх
4. Гэр бүлийн хүрээнд өөрийн аймаг, сум хооронд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан түргэвчилсэн шинжилгээг өгч аялах, зугаалахыг зөвшөөрөх
5. Эрдэнэ Зуу хийдийн урд талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, хоол үйлдвэрлэлийн газрууд мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийлгэж, шинжилгээнд хамрагдсаны дараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, хувцас хэрэгсэл, бүргэдтэй зураг авахуулах үйл ажиллагааг дээрх хугацаанд түр хориглох
6. Баяр амралтын өдрүүд тохиож хөдөлгөөн нэмэгдэхтэй холбогдуулан айл өрх, иргэн бүр халдвар хамгааллын дэглэм сайтар сахиж, нийгмийн харилцаанд орох, бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх, зочин хүлээж авахгүй байхад анхаарах
Сумын Онцгой комисс

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр