» » СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР ГАРЛАА.
СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР ГАРЛАА.
Сумын Онцгой комисс 07 дугаар сарын 05-ны өдөр хуралдан коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Нэгдсэн эмнэлгийн мэдээлэл сонслоо.
Сүүлийн үед иргэд эмнэл зүйн шинж илэрч шинжилгээ өгч батлагдан, хүндрэх эрсдэл үүсч байна. Батлагдсан тохиолдлын ихэнх нь зөөвөрлөгдсөн болон гэрийн ажиглалт дэглэм зөрчин найз нөхдөөрөө нийлж цуглан , анхааруулсаар байтал гадуур зорчин халдвар тараах нь ихэссэнтэй холбогдуулан дараах шийдвэрүүдийг гаргалаа.
1. Улаанбаатар хот, бусад аймаг орон нутгаас зөвхөн Хархорин суманд байнга оршин суудаг иргэдийг нэвтрүүлэх
2. Хяналтын цэгүүдийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, тээврийн хэрэгсэлд сууж байгаа зорчигч бүрийн шинжилгээний хариу болон бусад шаардлагатай нотлох бичиг баримтыг шалгах
3. Шинжилгээний явуулын цэгийг уулзварын буюу 1 дүгээр постонд байршуулан шинжилгээгүй ирж байгаа иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд заавал хамруулах / төлбөртэй /
4. Худалдаа үйлчилгээний газрууд цахим бүртгэлийн нэгдсэн системд иргэдийг тогтмол бүртгэх, гэрийн ажиглалтын дэглэм зөрсөн иргэдэд үйлчлэхгүй байх, тухайн иргэнийг холбогдох газарт мэдээлэх
5. Багийн Засаг дарга нараар ахлуулсан ажлын хэсэг өрх бүрээс тандалт асуумж авч, эмнэл зүйн шинж илэрсэн иргэдийг илрүүлэх, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах
Цар тахлын хэмжээнд хүрч байгаа халдварын хүрээг хумих, урьдчилан сэргийлэхэд ИРГЭН бүрийн ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА, УХАМСАР чухал байгаа тул айл хэсэхгүй, зочин урихгүй, олноороо цуглахгүй, дэглэмээ сайн сахиж, бие биедээ шаардлага тавьж, иргэн бүр ХАРИУЦЛАГАТАЙ байхыг УРИАЛЖ байна.
Сумын Онцгой комисс

СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР ГАРЛАА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр