» » ИРГЭДИЙН АНХААРАЛД
ИРГЭДИЙН АНХААРАЛД
2021. 07. 05
2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас гол үерлэж аюултай түвшнээс давсан тул голын эрэг дагуу, ойр орчим нутагладаг иргэд аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Мөн А08 дугаартай Хархорин-Хужирт чиглэлийн авто замын 5-6,8 дахь км-ын хоорондох 6,6км-т байрлах Өлзийт голын гүүр үерийн усанд эвдэрч, далан давж урсан далан сэтэрч, дамжих хавтан нурсан тул зорчих боломжгүй болсон. Зам чөлөөлөх, түр зам тавьж зорчих хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр ажиллаж байна.
Ойрын өдрүүдэд хур тунадас их байгаа тул иргэдэд доорх анхааруулгыг хүргэж байна.
1. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээг тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
2. Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
3. Үерийн аюултай бүс нутгаас нүүх
4. Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
5. Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хүүхдийг хараа хяналтгүйгээр голын орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
Засаг даргын Тамгын газар
Сумын Онцгой комисс

ИРГЭДИЙН АНХААРАЛД

 

ИРГЭДИЙН АНХААРАЛД

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр