Өвөрхангай аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй бороо шивэрнэ, Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөндөө 15-20 градус, өдөртөө 26-27 градус дулаан байна. 23,24-нд нутгийн хойд хэсгээр 25,26-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай борооны өмнө салхи түр зуур ширүүснэ шөндөө 12-17 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай усархаг бороо, ихэнх нутгаар орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг иргэдэдээ анхааруулж байна. Иймд ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр ...

"Цагаан уул" уран зургийн галерей 2017 онд Монголын Дүрслэх урлагийн уран бүтээлчдийн бүтээлийг олны хүртээл болгохоор байгуулагдсан. 
Улаанбаатар хотод Говь ХХК үйлдвэрийн дэлгүүрийн хажууд байрлаж байгаад 2019 оны 6 сараас Өвөрхангай аймгийн Хархорин суманд ирээд байна. 2018 онд Улаанбаатар Олон Улсын дүрслэх урлагийн наадамд Л.Очирсүх, Н.Мөнхзаяа нарын хамтарсан "ЭХ" үзэсгэлэнгээр оролцсон. 
Манайх уран бүтээлчдийн ...

Хархорин сумын үндэсний баяр наадам 2019.07.08-09-ны өдрүүдэд, "Торгоны зам-2019" аялал жуулчлалын эвент арга хэмжээ  2019.07.15-17-ны өдрүүдэд Эрдэнэзуу музейн баруун талбайд, "Өндөр гэгээний хурд-2019" Өвөрхангай аймгийн сумдын баяр наадамд айрагдсан шигшмэл морьдын уралдаан 2019.07.18-нд Харгантын дэнжид, Атар газар эзэмшсэний 60 жил, Л.Гомбосүрэн баатрын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан баяр наадам 2019.07.20-22-ны өдрүүдэд наадмын талбайд тус тус болно.     ...

  ...

Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд сумын төвийн боловсролын гудамж, холбоочдын гудамжны авто зам дагуу 1300м/кв талбайг, Эрдэнэзуу музейн угтах орчныг сайжруулах тохижилтын ажлын хүрээнд 1800м/кв талбайг, нийт 3100м/кв талбайг зүлэгжүүлэх ажил хийгдэж эхлээд байна. 
Иймд иргэд та бүхэн зүлэгжүүлсэн талбай дээгүүр машинаар болон явганаар зорчихгүй байх, мал амьтан бэлчээхгүй байхыг УРИАЛЖ байна. 

Монгол Улсын хэмжээнд дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан бичиг хөтлөлтийн улсын үзлэг энэ жил тохиож байна. 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Хархорин сумаас хяналт, шалгалтын ажлаа эхлүүлээд байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний Статистикийн хорооны Захиргаа, хүний ...

Тодруулбал, 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17 -нд төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Иймээс иргэд та бүхнийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.   ...

ТОХИЖИЛТ НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ЭРДЭНЭЗУУ МУЗЕЙН УГТАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.   ...

Хархорин суманд аялал жуулчлалын салбарт Аsa land, Ойдов жуулчны баазууд өргөтгөл, шинэчлэл хийж, өвлийн аялал жуулчлалын Хархорин лож кэмп, мөн зочид буудал баригдаж байна. Аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр аялал жуулчлалын үйчилгээний чанар, хүртээмж сайжирч орон нутагт ажлын байрыг олноор бий болгох юм.     ...

6 сарын 10-нд Арцатын 8-11-р гудамж
6 сарын 11-нд Арцатын 12-15-р гудамж
6 сарын 12-нд Арцатын 16-21-р гудамж  6 сарын 13-нд Мойлтын дэнж 1-6, Мойлт 1-2 6 сарын 14-нд Мойлт 3-8-р гудамжийн хогийг ачих тул хогоо битүүмжилж шуудай, саванд хийж гаргаж тавина уу.   ...

2019.06.07-09-ний хооронд Архангай аймагт зохион байгуулагдсан 100 буудалт даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Хархорин сумын эрэгтэй 13,эмэгтэй 2 тамирчид оролцлоо. 
Уг тэмцээнд ЕБ-ын Гүнзгий сургуулийн багш Н.Билгүүн спортын дэд мастер цолны болзол хангаж, сурагч Д.Мөнхбаяр спортын 1-р зэргээ баталж, дэд мастерийн 2 балл, Б.Түвшинтөр спортын 1-р зэргээ баталж дэд мастерийн 1 балл, ЕБ-ын Орхон сургуулийн багш А.Амаржаргал спортын 1-р зэргийн болзол хангаж дэд мастерийн 2 балл, Ч.Наранжаргал спортын 3-р зэргийн ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр