Монгол Улсын хэмжээнд дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан бичиг хөтлөлтийн улсын үзлэг энэ жил тохиож байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Хархорин сумаас хяналт, шалгалтын ажлаа эхлүүлээд байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний Статистикийн хорооны Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэл, Архивын Ерөнхий газрын мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ш.Даариймаа, АЕГ-ийн Мэдээлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн Т.Түвшинтөгс багтжээ.