2019.06.07-09-ний хооронд Архангай аймагт зохион байгуулагдсан 100 буудалт даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд Хархорин сумын эрэгтэй 13,эмэгтэй 2 тамирчид оролцлоо.
Уг тэмцээнд ЕБ-ын Гүнзгий сургуулийн багш Н.Билгүүн спортын дэд мастер цолны болзол хангаж, сурагч Д.Мөнхбаяр спортын 1-р зэргээ баталж, дэд мастерийн 2 балл, Б.Түвшинтөр спортын 1-р зэргээ баталж дэд мастерийн 1 балл, ЕБ-ын Орхон сургуулийн багш А.Амаржаргал спортын 1-р зэргийн болзол хангаж дэд мастерийн 2 балл, Ч.Наранжаргал спортын 3-р зэргийн болзол, Хархорин ус суваг ОНӨААТҮГ-ын инженер Д.Долгорсүрэн спортын 1-р зэргийн болзол шинээр тус тус хангалаа.
Уг тэмцээний үеэр 2019 оны 01-р сард УБ хотод болсон 100 буудалт даамын улсын аварга хагас шигшээ тэмцээнд амжилттай оролцож дэд мастерийн болзол хангаад байсан А.Пүрэв, Г.Дэмиддагва нарт үнэмлэх тэмдэгийг гардууллаа.