Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Орхон голын Сайрын голд нэг тээврийн хэрэгсэл, гурван иргэн усанд боогдсон гэх дуудлагын дагуу алба хаагчид шуурхай ажиллан дахин #гурван иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгааллаа. Иргэн Та анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэсээр байхад өөрсдийн амь нас, эд хөрөнгийг хайрлан, сэрэмжтэй байхыг АНХААРУУЛЖ байна. ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС     ...

Коронавируст халдварын хүнд нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдад дэмжлэг үзүүлж Хархорин сумын уугуул, "Оюут Тана Пи Ви Си" ХХК-ийн захирал Энхбаатарын Түмэнбаяр 3000 ш бээлий, 10000 ш маск , Жалбаа багийн малчин Бямбын Довчин 200,000 төгрөг, Сангийн аж ахуйн ахмад ажилчин Цэрэндолгорын Чимэдмаа 100,000 төгрөг хандивлалаа. Хандив өргөсөн та бүхэнд талархал илэрхийлье. Сумын Шуурхай штаб     ...

Ажил үйлсээрээ 21 аймгаа тэргүүлж “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ”-аар дахин тодорч, 90 жилийн түүхт ойгоо бахархам амжилтаар угтаж байгаа Өвөрхангайчууддаа баярлалаа. Манай аймаг 2002, 2006, 2007, 2008, 2010, 2014, 2019, 2020 онд Шилдэг аймгаар тус тус шалгараад байна.   ...

Түүхт 90 жилийн ойгоо тохиолдуулан 90 залуу өрхөд өргөө цагаан гэр олгох зорилт тавьсны дагуу өнөөдөр 19 сум тус бүрээс гурван залуу гэр бүлийг сонгож, таван ханатай иж бүрэн гэр гардууллаа. Өрх тусгаарлаж, гал голомтоо бадрааж буй залуучууд маань өрх гэртээ эзэн нь байж, амьдрал ахуйгаа өөдрөгөөр цогцлоон авч явна гэдэгт итгэлтэй байна. Эрүүл энх, сайн сайхныг хүсье.     ...

  ...

Сумын Онцгой комисс 07 дугаар сарын 05-ны өдөр хуралдан коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Нэгдсэн эмнэлгийн мэдээлэл сонслоо. Сүүлийн үед иргэд эмнэл зүйн шинж илэрч шинжилгээ өгч батлагдан, хүндрэх эрсдэл үүсч байна. Батлагдсан тохиолдлын ихэнх нь зөөвөрлөгдсөн болон гэрийн ажиглалт дэглэм зөрчин найз нөхдөөрөө нийлж цуглан , анхааруулсаар байтал гадуур зорчин халдвар тараах нь ихэссэнтэй холбогдуулан дараах шийдвэрүүдийг гаргалаа. 1. Улаанбаатар хот, бусад аймаг орон нутгаас зөвхөн Хархорин суманд байнга оршин суудаг иргэдийг нэвтрүүлэх 2. Хяналтын цэгүүдийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, тээврийн хэрэгсэлд сууж ...

Орхон гол өнөөдөр үерийн аюулын түвшингээс 113 см даван өмнөх өдрөөсөө 164 см нэмэгдэж үерлэж байгаа тул Орхон голын ай саваар нутаглаж байгаа ард иргэд, малчид сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Хархорин ус цаг уурын салбар 2021.07.05   ...

ИРГЭД ТА БҮХНИЙГ УЧИРЧ БОЛОХ ЭРСДЭЛЭЭС ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭДЭЭ ХАМГААЛАН ХАЛДВАР ХАМГААЛАЛЫН ДЭГЛЭМЭЭ САХИХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА. Сүүлийн 24 цагт PCR батлагдсан 23 тохиолдол нь өмнө нь түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан иргэд байна. Сүүлийн 24 цагт түргэвчилсэн шинжилгээгээр 8 тохиолдол эерэг гарлаа.   ...

Баяр амралтын өдрүүд тохиож хөдөлгөөн нэмэгдэхтэй холбогдуулан айл өрх, иргэн бүр халдвар хамгааллын дэглэм сайтар сахиж, нийгмийн харилцаанд орох, бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх, зочин хүлээж авахгүй байхад АНХААРНА УУ!!! Эх сурвалж: Сумын Онцгой комисс   ...

Нийт багц өвчлөл-27, Үүнээс идэвхитэй багц-23 Нийт зөөвөрлөгдсөн-12, Үүнээс халдвар тархаахгүй-5 зөөвөрлөгдсөн-7 Эх уурхай тодорхойгүй-2 Эмчлэн тусгаарлах байранд нийт 64 иргэн байна. Үүнээс хүүхэд-23 насанд хүрэгчид-41 байна.   ...

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн Ухны гацааны арал дээр 8 иргэн усанд боогдсон гэх дуудлагаар Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, 2 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж #зургаан том хүн, #хоёр хүүхдийн амь насыг авран хамгааллаа. Орхон голын ус үерийн аюултай түвшинд хүрсэн учир иргэн бүр хариуцлагатай байж, болзошгүй үер, усны аюулаас өөрийгөө болоод хайртай хүмүүсээ хамгаалахыг онцгойлон АНХААРУУЛЖ байна. БОЛЗОШГҮЙ АЮУЛААС ИРГЭН ТА Л ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛНА. ХАРИУЦЛАГАТАЙ ИРГЭН АЮУЛААС АЙЛТГҮЙ!   ...

2021. 07. 05 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас гол үерлэж аюултай түвшнээс давсан тул голын эрэг дагуу, ойр орчим нутагладаг иргэд аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Мөн А08 дугаартай Хархорин-Хужирт чиглэлийн авто замын 5-6,8 дахь км-ын хоорондох 6,6км-т байрлах Өлзийт голын гүүр үерийн усанд эвдэрч, далан давж урсан далан сэтэрч, дамжих хавтан нурсан тул зорчих боломжгүй болсон. Зам чөлөөлөх, түр зам тавьж зорчих хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр ажиллаж байна. Ойрын өдрүүдэд хур тунадас их байгаа тул иргэдэд доорх анхааруулгыг хүргэж байна. 1. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр