Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль/Шинэчилсэн найруулга/-д ИТХ-ын Тэргүүлэгч гэх нэр томъёо агуулсан зүйл заалт, эрх хэмжээ байхгүй болж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэхь заалтыг үндэслэн "ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ" -ийг 2022 оны 03 сарын 14-ны өдрийн ИТХ-ын 09 дүгээр хуралдаанаар 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан 04 дүгээр сарын 07-ны өдөр анхны хурлаа зохион байгууллаа. Тус хуралдаанаар: 1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдааны дэг батлах тухай 2.ИТХ-ын Зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны ...

"Хөгжлийн шийдэл” ТББ-аас “Best” хөтөлбөрийн хүрээнд “Асуудал шийдэл” хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ, бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Тус сургалт, хэлэлцүүлэгт Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, бизнесийнхээ үйл ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэхэд тус нэмэр болохуйц мэдлэг, мэдээллийг авч байгаа юм. АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Best” хөтөлбөр нь орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнесийн төсөл төлөвлөгөөг боловсруулахад зөвлөгөө өгөх, санхүүжилт авахад нь ...

Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж, 10 асуудлыг хэлэлцэж байна. Хурлаар шатахуун түгээх станцуудын байгаль орчин бохирдуулах эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцлээ. Аймгийн хэмжээнд 76 ШТС үйл ажиллагаа явуулж байгаагаас 22 нь Арвайхээрт бий. Аймгийн МХГ-аас ШТС-ын нефть хадгалалтын савны ашиглалтын хугацаа болон шатахууны хольцинд үзлэг шалгалт хийхэд зарим ШТС-ын нефть хадгалалтын савны хадгалах хугацаа дууссан, эвдрэлтэй, шатахуунд ус илэрсэн гэх мэт зөрчил илэрсэн байна. Нефть хадгалах ган савны ашиглалтын хугацаа 25 жил байх ба гэмтэл илрүүлэх оношилгоог 5 жил тутам хийх ёстой аж. Иймд илэрсэн ...

Жил бүрийн 4 дүгээр сарыг манай улсад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” болгон тэмдэглэдэг. Энэ жил “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье!” уриан дор 11 дэх жилдээ аян зарлан хэрэгжүүлж байна. Аймгийн ЗДТГ, ХАБЭА-н аймгийн салбар зөвлөлөөс аяны нээлтийг ирэх баасан гарагт зохион байгуулах ба сумдын ХАБЭА-н зөвлөл, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссийн гишүүд, ААНБ-ын ХАБ хариуцсан ажилтнуудыг хамруулсан сургалт сурталчилгааны ажлыг хийхээр төлөвлөж байна. Өнөөдрийн шуурхай хуралдаанаар аймгийн НБХ-ийн дарга Б.Сайнжаргал ...

Аймгийн хэмжээнд нийгмийн тусгай хэрэгцээт 4077 иргэн байгаагаас 540 гаруй нь харааны бэрхшээлтэй юм. Иймд аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хараагүйчүүдийн үндэсний холбооны Өвөрхангай аймаг дахь салбар, “Өгөөмөр сэтгэл” болон “Ариун бичээс” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага хамтран брайль үсгийн анхан шатны сургалтыг эхлүүллээ. Аймгийн Засаг даргын ивээл дор анх удаа зохион байгуулж буй 14 хоногийн уг сургалтанд харааны бэрхшээлтэй 11 хүн хамрагдаж байгаа ба бичих, унших чадварт суралцаж, нийгмийн мэдээллийг хүлээн авах, оролцох боломжтой болох юм.     ...

Аймгийн хэмжээнд 19 сумын ЕБС-ийн химийн кабинет, ЭМТ, БОЭТ, Мал эмнэлэг, МХГ, УЦУОШГ, МСҮТ, "Жем Хужирт"ХХК-ийн лабораториудад ашигладаггүй, хугацаа дууссан химийн хортой болон аюултай 1680 нэр төрлийн шингэн 428л, хатуу болон нунтаг 450кг бодис, 5 тн химийн бордоог нэгдсэн журмаар цуглуулж устгуулахаар Улаанбаатар хотын "Түмэн эгшиг" ХХК-д шилжүүлэх ажлыг аймгийн МХГ, ОБГ, БШУГ, БОАЖГ, Тагнуулын хэлтэс, 19 сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.     ...

Төрийн албаны ерөнхий шалгалт улсын хэмжээнд өглөөний 08:15 цагт эхэллээ. Өвөрхангай аймагт ерөнхий шалгалт өгөхөөр нийт 235 иргэн бүртгүүлсэн. Баталгаажилтын хуудсан дээр хуваарилагдсан цагийн хуваарийн дагуу иргэд шалгалтаа өгч эхлэв. Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл, ерөнхий шалгалтын үед салбар зөвлөлд туслах чиг үүргээр байгуулагдсан Ажлын хэсэг зохион байгуулж байна. Зөрчил гарахаас сэргийлж оролцогчдыг хурууны хээгээр баталгаажуулж байна. Төрийн албаны зөвлөлөөс 21 аймаг, нийслэлийн шалгалтын үйл ажиллагааг цахимаар хянаж байна. Шалгалт 4 дүгээр сарын 1-ний өдөр Политехникийн коллежийн ...

Аймгийн Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрхзүйн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор “Итгэвэл шалгая” аяныг өрнүүлж байна. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаа ба Өвөрхангай аймгийн хэмжээнд 2021 онд 53 бүртгэгдэж байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 43 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Дээрх гэмт хэрэг иргэдийн эрхзүйн мэдлэг дутмаг, цахим орчин дахь сүлжээний бизнес, худалдан авалт ихэссэнтэй холбоотойгоор өсөх хандлагатай байгаа юм. Иймд иргэд, ...

Аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Б/11 захирамжаар Ганболд овогтой Одгэрэл сумын Засаг даргад томилогдон аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Энхцэцэг сумын Засаг даргын тамгыг гардуулан өгөв.     ...

  ...

“Цахим засаглал” хөтөлбөрийн хүрээнд улс, орон нутгийн төсөв, “Койка” Олон Улсын байгууллагын санхүүжилтээр сумдын ЗДТГ, бүх багийн Засаг дарга нарыг компьютер, техник хэрэгслээр хангаж байна. Мөн 100 гаруй төрлийн үйлчилгээ, лавлагаа авах боломжтой КИОСК машиныг сум бүрт суурилуулж байгаа юм. Аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээний www.e-mongolia.mn болон операторийн цахим үйлчилгээ нэвтэрч, 243 нэр төрлийн 6540 үйлчилгээг шуурхай авах боломж бүрдсэн байна.   ...

Аймгийн Засаг дарга А.Ишдорж Тарагт, Арвайхээр сумын багийн ИНХ-д оролцож, иргэдэд аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, үйл ажиллагааны талаарх мэдээллийг өглөө. Иргэдийн зүгээс багийнхаа өнгө төрх, бүтээн байгуулалт, хог хаягдалтай холбоотой асуудлыг хөндөж, сонирхсон асуултандаа хариулт авсан юм. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтыг эмх цэгцтэй, хараа хяналттай байлгахыг хүсч байв.   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр