» » ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
Төрийн албаны ерөнхий шалгалт улсын хэмжээнд өглөөний 08:15 цагт эхэллээ. Өвөрхангай аймагт ерөнхий шалгалт өгөхөөр нийт 235 иргэн бүртгүүлсэн.
Баталгаажилтын хуудсан дээр хуваарилагдсан цагийн хуваарийн дагуу иргэд шалгалтаа өгч эхлэв.
Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл, ерөнхий шалгалтын үед салбар зөвлөлд туслах чиг үүргээр байгуулагдсан Ажлын хэсэг зохион байгуулж байна.
Зөрчил гарахаас сэргийлж оролцогчдыг хурууны хээгээр баталгаажуулж байна. Төрийн албаны зөвлөлөөс 21 аймаг, нийслэлийн шалгалтын үйл ажиллагааг цахимаар хянаж байна.
Шалгалт 4 дүгээр сарын 1-ний өдөр Политехникийн коллежийн 231, 306 тоот танхимд 10 ээлжээр хуваарийн дагуу зохион байгуулагдана.
ШАЛГАЛТ ӨГЧ БУЙ НИЙТ ИРГЭДДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ.

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр