» » ЗАЛИЛАН МЭХЛЭХ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ ӨСЧ БАЙНА
ЗАЛИЛАН МЭХЛЭХ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ ӨСЧ БАЙНА
Аймгийн Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрхзүйн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор “Итгэвэл шалгая” аяныг өрнүүлж байна.
Энэ төрлийн гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаа ба Өвөрхангай аймгийн хэмжээнд 2021 онд 53 бүртгэгдэж байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 43 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Дээрх гэмт хэрэг иргэдийн эрхзүйн мэдлэг дутмаг, цахим орчин дахь сүлжээний бизнес, худалдан авалт ихэссэнтэй холбоотойгоор өсөх хандлагатай байгаа юм.
Иймд иргэд, олон нийтэд хууль зүйн мэдлэг боловсрол олгох, сургалт сурталчилгаа явуулах нөлөөллийн аяныг зохион байгуулж, 17 мянга орчим хүнд мэдээллийг хүргэжээ. Гэвч энэ тоо хангалтгүй бөгөөд төрийн байгууллагууд, хуулийн этгээдүүд, хувийн аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулж, нэг ч гэсэн иргэнийг хохирохоос хамгаалах шаардлагатай байгааг аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнх-Эрдэнэ хэллээ.

 

ЗАЛИЛАН МЭХЛЭХ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ ӨСЧ БАЙНА

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр