Эрхэм хүүхэд багачууд, сурагч оюутан, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье! 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 4 сургуульд 2818 хүүхэд дэвшин суралцсанаас нэгдүгээр ангид 271 хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын 6 байгууллагад 818 хүүхэд дэвшин суралцаж, үүнээс 2 настай 261 хүүхэд шинээр элсэн орлоо. Хүүхэд багачууддаа, багш сурган хүмүүжүүлэгчдэдээ сурлага, хөдөлмөр, урлаг, спортын бахдам амжилтыг, эрүүл энхийн эсэн жаргалыг хүсэн ерөөе.   ...

Боловсролын ерөнхий хууль батлагдан гарсантай холбогдуулан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын хамран сургах тойргийг шинээр тогтоогоод байна.       ...

  ...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ жилээс эхэлж 2030 он хүртэл БАГШ боловсрол эзэмших бүх хүүхдийн сургалтын төлбөрийг ТӨР хариуцах шийдвэр гаргаж байна. Мөн БАГШ мэргэжлээрээ дотоодод Магистрт сурах бол сургалтын төлбөрийг ТӨР бүрэн хариуцна.   ...

Ганган Орхон, Эрдэнэтолгой багийн зарим хэсгийг үер усны аюул, эрсдэлээс хамгаалах үүднээс Орхон голын гүүрнээс Наадмын талбай хүртэл голын эрэг дагуу хэсэгт үерийн далан хийх ажлыг 2022-2023 онд гүйцэтгэсэн. Мөн иргэдийн өдөр тутмын дасгал хөдөлгөөнийг дэмжих, эрүүл мэнд, бие бялдраа чийрэгжүүлэх, аюулгүй орчин, зам, талбай бий болгох зорилгоор уг үерийн далан дээгүүр төмөр хайс, асфальтан хучилт бүхий 1200м урт гүйлтийн замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Гүн чимэгтэй” ХХК-аар хийж, гүйцэтгүүлэв. Цаашид уг гүйлтийн замын төгсгөл хэсэг буюу Наадмын талбай орчмыг тохижуулж, иргэд дасгал хөдөлгөөн хийх орчин, нөхцөлийг ...

Хархорин сумын хэмжээнд нийт 66 дурсгалт газрын 546 дурсгал Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн байдгаас улсын хамгаалалттай 8, аймгийн хамгаалалттай 5 дурсгалт газар байна. Аймгийн хамгаалалттай 5 дурсгалт газрын нэг нь бидний мэдэх #ЭРХТЭН_ЧУЛУУ юм. Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа, Хархорум музей, Эрдэнэ Зуу музей, Соёлын төвтэй хамтран эдгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалт, орчин нөхцөл, дэд бүтцийг үе шаттай сайжруулахыг зорьж соёлын өвийг хамгаалах төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Эрхтэн чулуу орчмын ...

Үйлчлүүлэгч 15-н настай хүүгийн амыг ангайлгангуут амны салт нь олон жил ТАМХИ татсан хүн шиг өнгө, амны хөндийн ҮНЭР гэж үнэхээр пүү паа, шүдний ЦООРОЛ болон тагтаршиж тогтсон ӨНГӨР бас л үнэхээр хүнд. Шүдний цоорлыг хойш нь тавъя энэ удаад. Эмч нь бүх шүдийг нь эрүүлжүүлж өгч чадна. Гэхдээ чи тамхиа хаяж чадах уу? ... Хүү яаж мэдэв гэсэн байртай надруу харж бидний яриа эхлэсэн юм. ...Тамхинаас гархад хэцүү цаанаасаа татмаар санагдаад байдаг эмчээ...Арай цэвэр юм уу гээд электрон татаж байгаа...гэдэг өгүүлбэрүүд зүрх зүсмээр, өрөвдмөөр, харамсмаар гэхдээ яаж эерэгээр нөлөөлж болох вэ гэдэг асуулттай үлдлээ. ТАМХИНД АЮУЛГҮЙ ХЭЛБЭР ГЭЖ ...

хортон хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийгдэж байна. ...

Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж байгаа МАА-ЭЗЭН төслийн хүрээнд малчин өрхөд “Эрүүл сүрэгтэн” гэрчилгээ олгох туршилтын хөтөлбөрийг Хархорин суманд хэрэгжүүлж байна. Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж байгаа МАА-ЭЗЭН төслийн хүрээнд малчин өрхөд “Эрүүл сүрэгтэн” гэрчилгээ олгох туршилтын хөтөлбөрийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хархорин, Нарийнтээл, Хужирт, Арвайхээр сумдад хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд малын эмч нарт дээж цуглуулах, лабораторийн шинжилгээ хийхэд шаардлагатай багаж оношлуур хүлээлгэн өгч, шинжилгээний арга зүйн талаар сургалт явууллаа. ...

Өвөрхангай аймгийн Хархорин сумын малчид өвөл, хаврыг хүндрэл, эрсдэл багатай даван туулах зорилгоор нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллаж байна. ...

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Ковш-50 ачигчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авч, ажлын хэсэг хүлээн авлаа. Үүний үр дүнд хогийн нэгдсэн цэгт давтамжтайгаар түрэлт хийж, хог ачилт, тээвэрлэлт, гудамж талбайн тэгшилгээ, тохижилт, цэвэрлэгээг сайжруулахад ахиц гарах юм.     ...

            ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр