» » ОРХОНЫ ХӨНДИЙГ ХАРАХ ХАРУЙЦ ГАЗАР ОЙР ОРЧИМЫН ДУРСГАЛТ ГАЗРЫН ОРЧИН НӨХЦӨЛ, ДЭД БҮТЦИЙГ САЙЖРУУЛАВ.
ОРХОНЫ ХӨНДИЙГ ХАРАХ ХАРУЙЦ ГАЗАР ОЙР ОРЧИМЫН ДУРСГАЛТ ГАЗРЫН ОРЧИН НӨХЦӨЛ, ДЭД БҮТЦИЙГ САЙЖРУУЛАВ.
Хархорин сумын хэмжээнд нийт 66 дурсгалт газрын 546 дурсгал Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн байдгаас улсын хамгаалалттай 8, аймгийн хамгаалалттай 5 дурсгалт газар байна. Аймгийн хамгаалалттай 5 дурсгалт газрын нэг нь бидний мэдэх #ЭРХТЭН_ЧУЛУУ юм.
Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа, Хархорум музей, Эрдэнэ Зуу музей, Соёлын төвтэй хамтран эдгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалт, орчин нөхцөл, дэд бүтцийг үе шаттай сайжруулахыг зорьж соёлын өвийг хамгаалах төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд Эрхтэн чулуу орчмын талбайг тохижуулан 1000м2 авто машины зогсоол хийж, дурсгалт газрыг 280м хатуу хучилттай замаар Улсын чанартай авто замтай холбох ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Гүн чимэгтэй ХХК”-аар хийж гүйцэтгүүлэв.
Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр