» » 1.2 КМ ГҮЙЛТИЙН ЗАМТАЙ БОЛЛОО.
1.2 КМ ГҮЙЛТИЙН ЗАМТАЙ БОЛЛОО.
Ганган Орхон, Эрдэнэтолгой багийн зарим хэсгийг үер усны аюул, эрсдэлээс хамгаалах үүднээс Орхон голын гүүрнээс Наадмын талбай хүртэл голын эрэг дагуу хэсэгт үерийн далан хийх ажлыг 2022-2023 онд гүйцэтгэсэн.
Мөн иргэдийн өдөр тутмын дасгал хөдөлгөөнийг дэмжих, эрүүл мэнд, бие бялдраа чийрэгжүүлэх, аюулгүй орчин, зам, талбай бий болгох зорилгоор уг үерийн далан дээгүүр төмөр хайс, асфальтан хучилт бүхий 1200м урт гүйлтийн замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Гүн чимэгтэй” ХХК-аар хийж, гүйцэтгүүлэв.
Цаашид уг гүйлтийн замын төгсгөл хэсэг буюу Наадмын талбай орчмыг тохижуулж, иргэд дасгал хөдөлгөөн хийх орчин, нөхцөлийг бий болгохоор зорин ажиллаж байна.

1.2 КМ ГҮЙЛТИЙН ЗАМТАЙ БОЛЛОО.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр