2018 онд хаус хороололд амины орон сууц барих 24 иргэнтэй гэрээ байгуулж, 15 өрх цэвэр бохир дулааны инженерийн шугам сүлжээнд холбогдсон амины тохилог орон сууцтай боллоо. 
Нийт 15 өрх цэвэр усны шугам сүлжээнд, 18 бохир усны шугам сүлжээнд, цэвэр бохир сестемд тус бүр 1 байгууллага холбогдсон байна. 
Мөн 48, 36 айлын нийтийн орон сууцны барилга баригдаж гүйцэтгэл 10-50 хувьтай байна.  Хүн амын ахуйн соёл, ...

Хархорин нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн дуудлага 78 ирсэн үүний 35 буюу 44,8% ТТТӨ өвчний дуудлага эзлэж байна.  Хүүхдийн тасагт батлагдсан 15 оронд нэмэлтээр 8 ор нэмж өнөөдрийн байдлаар 23 ортой үйл ажиллагаа явуулж байна.  2019-01-17-ны өдрийн байдлаар 18 хүүхэд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 хүүхэд уушигны хатгалгаа оноштой, 94,4% 0-4 насны хүүхдүүд томуугийн хүндрэлийн оноштой хэвтэн эмчлүүлж байна. ИЙМД ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.  Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх ...

Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчдийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчлан, таниулах ,бизнесийн түншлэл тогтоох, зах зээлээ өргөтгөх боломж бүрдүүлэх, чанар стандартад нийцсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох харилцан туршлага солилцох зорилгоор, Өвөрхөнгай аймгийн хэмжээнд 2019 оны 1 дүгээр сард дараах үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар боллоо. УБ хотод 2019.01.20-27-ны өдрүүдэд “АСА” циркийн гаднах талбайд “Өвөрхангайд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, Арвайхээр суманд 2019.01.25-29-ний өдрүүдэд “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа тус тус болох тул оролцох хүсэлтэй иргэд, ...

2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, энэ хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. “Иргэн төвтэй үйлчилгээний жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг эрхлэх ажлын хүрээ, харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж, ажлын тайланг улирал тутам Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, арга хэмжээний хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг ...

Булган, Төв, Орхон аймгуудад гахайн Африкийн мялзан өвчин гарсан тул худалдаа үйлчилгээний газрууд, иргэдийн анхааралд:  - Худалдааны төв, хоолны газар үйлчилгээний төвүүд их цэвэрлэгээ болон халдваргүйтгэл хийх - Худалдааны төв, хоолны газар үйлчилгээний төвүүд гахайн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаалах, түүгээр үйлчилгээ үзүүлэхгүй байх -Иргэд, аж ахуйн нэгж эрхлэгчид гахайн гаралтай түүхий бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх -Гахайн аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд хоолны газар, үйлчилгээний төвүүдийн хоолны хаягдал, үлдэгдлээр гахайгаа тэжээхгүй байх -Баталгаагүй эх үүсвэрээс гахайн тэжээл худалдан авахгүй, хэрэглэхгүй ...

  Засгийн газрын өнөөдрийн /2019.01.16/ хуралдаанаас 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсхүл гэрээрээ 3-5 хоног чөлөө авч асарсан эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох тогтоол гаргасан талаар ЗГХМОНХХ-ийн дарга мэдээллээ. Түүнчлэн хувийн компани, ААН-үүдийг энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг уриалав.     ...

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборторийн шинжилгээгээр Булган аймгийн Булган сум, Төв аймгийн Зуунмод суманд Африкийн гахайн мялзан өвчин оношлогдсон. Иймээс Гамгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Өсөхбаяр, Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Бундхорол, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Т.Ундармаа, Дэлийн бүрд мал эмнэлгийн захирал Ц.Пүрвээ нар Хархорин сумын гахайтай аж ахуйн нэгж, айлууд болон гахайн махаар хоол хийж буй ресторан, зарж борлуулж буй худалдааны төвүүдийг нарийвчлан шалгаж, урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажиллалаа. Иймд иргэн Та:  ...

Аймгийн ИТХ-аас 2019 оныг “Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан Сумын Засаг даргын захирамжаар зорилтот жилийг сумын хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж ИТХ-аар батлуулахаар ажиллаж байна. Иймд иргэд байгууллагууд төлөвлөгөөнд тусгах саналаа боловсруулан 2019 оны 01 сарын 23-ны дотор ирүүлнэ үү.  Айл өрх албан байгууллагууд орчны тохижилтоо сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж тайланг хагас бүтэн жилээр ирүүлж хамтран ажиллахыг хүсье.   ...

ХАРХОРИН СУМЫН 2018 ОНЫ ТАТВАРЫН НИЙТ ОРЛОГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 114.7 ХУВЬ, УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО 159.8 ХУВЬ
АЙМГИЙН ТӨСВИЙН ОРЛОГО 101.0 ХУВЬ, 
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ОРЛОГО 136.9 ХУВИАР ТУС ТУС БИЕЛЛЭЭ.
НИЙТ ТАТВАР ТӨЛӨГЧИДДӨӨ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.   ...

  ...

Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын дэмжлэг, санхүүжилтээр Залуу гэр бүлд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж өрхийн амьжиргааг дээшлүүлэх “Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөр” 2019 оны 01.01-ээс 22 өрхт хэрэгжиж эхэллээ. Залуу гэр бүлүүдэд амьдрах ухаан болон гэр бүлийн боловсрол олгох сургалтад шат дараатай хамруулах, бизнес зөвлөгөө өгөх, туршлага судлах аялалд хамруулах зэрэг олон ажлуудыг хийхээр сумын Хамтарсан баг төлөвлөгөө гарган ажиллаж байна.   ...

1 сарын 14-нд Өлийн 8-14-р гудамж 1 сарын 15-нд Өлийн 15-19-р гудамж 1 сарын 16-нд Өлийн 20-21, Луваанжалба 1-5-р гудамж  1 сарын 17-нд Луваанжалба 6-10, Сувгийн урд хэсэг Баялаг дэлгүүрээс Соёмбо хороолол 1 сарын 18-нд Сувгийн хойд хэсэг, Усжуулах,сайрын хойд хэсэг, өндөр настны хорооллын хогийг ачих тул хогоо битүүмжилж шуудай, саванд хийж гаргаж тавина уу. Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарыг угтан орчны бохирдлын эсрэг ажил зохион байгуулж байгаа тул нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай хог, үнс, угаадас асгахгүй байж НИЙГМИЙН УХАМСРАА ДЭЭШЛҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр