» » “ӨВӨРХАНГАЙ ТҮНШЛЭЛ” НАМРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ
“ӨВӨРХАНГАЙ ТҮНШЛЭЛ” НАМРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ
Аймгийн хэмжээнд халдварын нөхцөл байдал хүндхэн байгаа ч орон нутгийнхаа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, эрүүл, эко хүнсний бүтээгдэхүүнээр иргэдийг хангах зорилгоор намрын үзэсгэлэн худалдааг агаар сэлгэх боломжтой задгай талбайд зохион байгуулахыг зөвшөөрсөн.
Энэ удаагийн үзэсгэлэнд таван сумын 130 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөрийг шингээсэн органик бараа бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна.
Цар тахлын хүнд цаг үед бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ зогсоолгүй, аймгийнхаа хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр тасралтгүй хангаж байгаа өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэдээ болон намрын үзэсгэлэн худалдааг 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй аймгийн ХХААГ, ХАҮТ-д талархал илэрхийлье.

“ӨВӨРХАНГАЙ ТҮНШЛЭЛ” НАМРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ

 

“ӨВӨРХАНГАЙ ТҮНШЛЭЛ” НАМРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ

 

“ӨВӨРХАНГАЙ ТҮНШЛЭЛ” НАМРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр