Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөлөлд нэр дэвшүүлэх төрийн бус байгууллага нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.26 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байгууллагууд оролцож болно. Үүнд:
1) Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага,
2) Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага,
3) Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл тус тус өөрсдийн эрх барих байгууллагын баталгаажуулсан нэг хүнийг сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлнэ.
Нэр дэвшүүлэх Төрийн бус байгууллага нь бусад төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөлөл нь томилогдоогүй байхыг анхаарна уу.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15.1, 15.26 дахь хэсэгт заасан шалгуур шаардлагыг хангасан Төрийн бус байгууллага, нэр дэвшигч нь дараахь баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ.Үүнд:
Сонгон шалгаруулалтад оролцогчийн бүртгэлийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд Эрүүл мэндийн яам эсхүл Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газарт бүртгэж, баримт бичгийг хүлээн авна.
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Эрүүл мэндийн яамны 263783, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын 70323536 дугаарын утсаар холбогдож, тодруулах мэдээллийг авч болно.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Сонгон шалгаруулах хороо, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар.
https://cdn.greensoft.mn/uploads/users/2223/files/IMG_0722.JPG Жиргэх