УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар 2022 оны 12 дугаар сарын 25-ны Ням гарагт 10:30 цагт иргэдтэй уулзалт хийнэ. Уулзалт Соёлын төвд болно. Засаг даргын Тамгын газар       ...

Аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай цахим хурал хийлээ. Энэ үеэр; ...

“Биеийн тамирын шилдэг арга зүйч”-ээр Хайрхандулаан сумын биеийн тамирын арга зүйч Ц.Бавууцэрэн /268 уралдаан, тэмцээнд давхардсан тоогоор 16 мянгаад иргэнийг хамруулсан/ ...

Эрэгтэй: 1-р байр ШШГХ-423 дугаар нээлттэй хаалттай хорих анги 2-р байр Ахмадын баг 3-р байр Орхон сургууль Тусгай байр-ЗДТГ Эмэгтэй: 1-р байр ШШГХ-423 дугаар нээлттэй хаалттай хорих анги 2-р байр Онцгой байдлын хэлтэс 3-р байр Орхон сургууль Нийлбэр дүнгээр: 1. ШШГХ-423 дугаар нээлттэй хаалттай хорих анги 2. Орхон сургууль 3. Онцгой байдлын хэлтэс тус тус шалгарлаа.   ...

Сумын хэмжээнд 13 ажлын хэсэг гарч баг тус бүрт тооллогын ажлыг 2022.12.07- 17 өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Орхон багийн голын хойд хэсэгт сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг нь ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн Ж.Солонго, Нийгмийн даатгалын тасгийн байцаагч Цэрэнчимэд, ОХБЦГХЗ-ны байгаль хамгаалагч, байцаагч Б.Наранхүү, малын эмч Жанчив /Ханд/ нарын хамтаар мал, тэжээвэр амьтдын тооллого явууллаа. Ажлын хэсэг нь малын тоогоо авахын зэрэгцээ иргэдийнхээ санал, хүсэлтийг сонсож, татвар, нийгмийн даатгалын талаар мэдээлэл өгч, сум орон нутгаас хийж хэрэгжүүлж буй ажлын явцыг танилцуулж, малын эрүүл мэндийн ...

Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах хүрээнд мэдлэг, авъяас, чадвар, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр 2022 онд үе тэнгийнхнээ манлайлсан арван сурагчийг аймгийн “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгаруулсанаас манай сумаас дараах 3 сурагч шалгарсан байна. Үүнд: 1. “Сурлагын амжилт” төрөлд Б.Бундмаа /Ерөнхий боловсролын гүнзгий сургуулийн сурагч/ 2. “Урлаг, уран бүтээл” төрөлд А.Наадамхүү /Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч 3. “Биеийн тамир, спорт” төрөлд А.Мичидмаа /Ерөнхий боловсролын Орхон сургуулийн сурагч/ Аймгийн "Оны ...

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан хуралдаж, сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх "Бүтээлч Хархорин" хөтөлбөрийн хэрэгжилтийг 91,72 хувийн хэрэгжилттэй гэж дүгнэлээ. Мөн "Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах" зорилтот жилийн ажлыг 95 хувийн хэрэгжилттэй сайн хэрэгжсэн гэж дүгнэсэн. Хурлаар сумын 2023 оны төсвийн төсөл, сумын 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг тус тус хэлэлцэн баталлаа. Засаг даргын Тамгын газар         ...

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 614.2 тэрбум, 2021 онд 608.3 тэрбум, 2022 оны урьдчилсан дүнгээр 670.0 тэрбум төгрөгт хүрч, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 онд 53.3 тэрбум, 2021 онд 59.2 тэрбум, 2022 оны урьдчилсан дүнгээр 62.0 тэрбум төгрөгт хүрч өссөн үзүүлэлттэй байна.   ...

ймгийн Онцгой комиссыг хуралдуулж, өвөлжилт, отор нүүдэл, ковидын халдвар, томуу, томуу төст өвчлөл, мал, амьтны гоц халдварт өвчлөл, дархлаажуулалт, 2022 онд бүртгэгдсэн аюулт үзэгдэл, гал түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан үүрэг чиглэл өглөө. Үүнээс иргэд, олон нийтэд мэдээллэх, анхааруулах шаардлагатай зүйл байна 1. 2022 оны жилийн эцсийн мал тооллогод малчин өрх бүр малынхаа тоог үнэн зөв өгөх хэрэгтэй. Учир нь малын гоц халдварт өвчлөлийн үеэр нийт малын тоогоор вакцин захиалдаг. Хэрэв малаа дутуу тоолуулсан бол вакцинжуулалтанд тоо толгойгоор бүрэн хамруулж чадахгүйд хүрнэ гэдгийг малчдадаа анхааруулья. 2. Орон нутгийн өмчит ...

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оныг “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх- Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жил болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд шилдэг тохижилттой байгууллага, айл өрх, малчин өрхийг шалгаруулах болзолт уралдааныг зарласанаа дүгнэж, шалгарсан байгууллага, айл өрхийг шагнаж, урамшууллаа. “ШИЛДЭГ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГА” Тэргүүн байр: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ХЭЛТЭС- 423 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ Дэд байр: ХҮҮХДИЙН 2 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ Гутгаар байр:ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ГҮНЗГИЙ СУРГУУЛЬ “ШИЛДЭГ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ АЙЛ ...

2023 оныг зорилтот жил болгон зарлахтай холбогдуулан иргэд, олон нийтээс 10 чиглэлээр 245 санал ирсэн байна. Саналыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн бөгөөд хүнсний хангамж, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилтот жил болгох санаачилгыг аймгийн Засаг даргаас гарган ИТХ-ын хуралдаанд оруулсан юм. “Төр засаг, аймаг, орон нутгийн зүгээс хэмнэлтийн горимд шилжиж, олон төрлийн зардлыг багасгасан. Нөгөө талаас хувь хүн, айл өрхүүдэд өрхийн орлогоо нэмэгдүүлэх, зөв зарцуулах, хэмнэж сурах дадал, хэвшлийг олгох нь чухал байна. Бүх нийтээрээ төмс, хүнсний ногоо, жимсний мод, чацарганаа тариалж сурвал эдийн засгийн маш ...

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 15 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Хурлаар аймгийн Засаг даргын 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ. Энэ онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 5 бүлэг, 61 заалт, 338 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн юм. Улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сүүлийн 2 жилийн хугацаанд 189.5 тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж ажиллалаа. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд 608.3 тэрбум, 2022 оны урьдчилсан дүнгээр 670.0 тэрбум төгрөгт хүрч, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2021 онд 59.2 тэрбум, 2022 оны урьдчилсан дүнгээр ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр