» » 2023 ОНЫГ “ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА
2023 ОНЫГ “ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА
2023 оныг зорилтот жил болгон зарлахтай холбогдуулан иргэд, олон нийтээс 10 чиглэлээр 245 санал ирсэн байна.
Саналыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн бөгөөд хүнсний хангамж, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилтот жил болгох санаачилгыг аймгийн Засаг даргаас гарган ИТХ-ын хуралдаанд оруулсан юм.
“Төр засаг, аймаг, орон нутгийн зүгээс хэмнэлтийн горимд шилжиж, олон төрлийн зардлыг багасгасан. Нөгөө талаас хувь хүн, айл өрхүүдэд өрхийн орлогоо нэмэгдүүлэх, зөв зарцуулах, хэмнэж сурах дадал, хэвшлийг олгох нь чухал байна.
Бүх нийтээрээ төмс, хүнсний ногоо, жимсний мод, чацарганаа тариалж сурвал эдийн засгийн маш их хэмнэлтийг өрх гэртээ үзүүлнэ. Үүнд орон нутгаас бодлогоор анхаарч, үрийн дэмжлэг үзүүлэх, нэгдсэн зоорь барих, сургалтанд хамруулах зэргээр хамтарч ажиллана” хэмээн аймгийн Засаг дарга хэллээ.
Ингээд Төлөөлөгчдийн олонхийн саналаар 2023 оныг “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил” болгон зарлалаа.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр