Сумын ГХУСАЗСЗ-өөс санаачлан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэд, олон нийтэд “Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм”-ийг сурталчилан таниулах зорилгоор “Хөдөлгөөний соёлыг сайжруулъя” сэдэвт 14 хоногийн аяныг 2018.11.28-ны өдрөөс эхлэн зохион байгуулна. 
Аяны хүрээнд аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэд, такси үйлчилгээ эрхлэгчдийн дунд “Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм”-ийн талаар сургалт зохион байгуулах, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэдэд нэг удаа сануулга өгч, ...

Архидалтгүй-Өвөрхангай шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд албан байгууллага, иргэд, олон нийтэд зориулсан архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх талаарх сургалт мэдээллийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, архидан согтуурахтай тэмцэх ажилд байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, архидан согтуурснаас үүдэлтэй нийгэмд учрах сөрөг үр дагаврыг багасгах зорилгоор “Архидалтгүй амьдралын хэвшил, нийгмийн эрүүл орчин” аяныг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн зарласан билээ.  Аяны хүрээнд Нэгдсэн эмнэлэг, ЕБ-ын II сургууль, Онцгой байдлын хэлтэс, ЕБ-ын Гүнзгий сургуулиудад дэвтэр, туг ...

Тэжээвэр нохойтой айл өрхүүд өдрийн цагаар нохойгоо сул тавих, эзэнгүй орхисноос мал барих, хүнийи эрүүл мэнд, амь насанд бодитой аюул учруулах нөхцлийг бүрдүүлж байна.  Иймд иргэн та 06:00-22:00 цагийн хооронд нохойгоо заавал уяж байх, Аймгийн ИТХ-ын 2018 оны 08/04 дугаар тогтоолын дагуу эр нохой 5000, эм нохой 10.000 төгрөгийн татварыг жил бүр төлж иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Иргэн таны үүргээ биелүүлээгүй, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие мах бодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. 2018 ОНД НИЙТ 440 НОХОЙ УСТГААД ...

Хот тохижилтын алба, Байгаль орчны байцаагч, багийн захиргаа хамтран орчны бохирдлын эсрэг ажил зохион байгуулж орчны бохирдол үүсгэсэн, ил задгай хог хаясан Хог хаядлын тухай, Эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй Манлай Тод ХХК, Суварга өндөр ХХК, Мөнх Монгол ХХК-ны Хархорин худалдааны зах, Бат-Эргэлдэх хүрд хоршооны хот хоорондын тээврийн үйлчилгээний төвд хугацаатай үүрэг, даалгавар өгч зөрчлийг арилгах арга хэмжээ авч байна. Хөрсний бохирдлоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг. Бохир хөрс нь өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна. Эрүүл ...

Сумын ИТХ-ын ээлжит бус хуралдаан 2018.11.22-нд боллоо. Хурлаар сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Газрын төлбөр тодорхойлох итгэлцүүр, итгэлцүүрийг хэрэглэх хил заагийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталж, Сум хөгжүүлэх сангийн хэрэгжилтийн явцын тухай хэлэлцэж зээл олгохын өмнө сургалт зохион байгуулж хэвших, төсөл хэрэгжүүлэгчдийн мэдээллийг тогтмол шинэчилж байх, зорилтод өрхийн гишүүдээс төслийн шаардлага хангасан өрхүүдийг дэмжиж ажиллах, сум хөгжүүлэх сангийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ...

Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгөөр 2018 онд Хархорин суманд хийгдсэн ажлын гүйцэтгэлд хяналт тавих асуудлаар нийтийн сонсголыг Өвөрхангай аймагт анх удаа Хархорин суманд ИТХ, ЗДТГ, "Ноён Хайрхан"ТББ хамтран зохион байгууллаа. Сонсголд нийт 100 иргэн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.   ...

Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг 2018 онд багтаан зохион байгуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлд даалгасаны дагуу ажлын хэсгүүд байгуулагдаж, Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.  ЗГ-ын хэрэг эрхлэх газрын референт Б.Оюун, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Т.Гончигдоржоор ахлуулсан ажлын хэсэг Хархорин суманд 2018.11.20-нд ажиллаж Хархорин сум дахь сум ...

  22-нд Уянга, Бат-өлзий, ЗБУлаан сумдын зааг нутгаар бага зэргийн цас бударна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10м/с. 25-нд тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шуурна. Ихэнх хугацаанд нийт нутгаар агаарын температур шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10градус хүйтэн байна 23-наас өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. ...

  Шинээр төрийн албанд томилогдсон төрийн захиргааны албан хаагч нар МУ-ын ерөнхийлөгчийн 1995 оны 109 дугаар зарлигийн дагуу Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээр тангараг өргөлөө. 
Тангараг өргөсөн ЗДТГ-ын Ганган Орхон багийн зохион байгуулагч Ц.Цогзул, ОХБЦГХЗахиргааны байгаль хамгаалагч Б.Пүрэв-Очир, Т.Мөнхчимэг нарт амжилт хүсье. ...

  НҮБ-ын ХАА-г хөгжүүлэх олон улсын сан /ХААХОУС/-ийн санхүүжилтээр ХХААХҮЯамнаас 6 аймгийн 13 суманд хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл Хархорин суманд хэрэгжиж байна.  Төслийн зорилго нь ХАА-н түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид, малчид, фермерүүд, тариаланчид, ногоочдыг ЖДҮ-үүдтэй холбог өгч нэмүү өртгийн сүлжээг бий болгох, ажлын байр нэмэгдүүлэх, түүнчлэн эмэгтэйчүүдийн бүлгүүдийг зээл болон зээлийн батлан даалтад хамруулах, замаар хөдөөгийн иргэдийн амжиргааг дээшлүүлэх явдал юм. Төслийн хүрээнд батлан даалтын дэд хэсгийн хэрэгжүүлэгчээр Сангийн яам ажиллаж байна.  Төсөл хэрэгжиж ...

  МУ-ын ЗГ-ын 2017 оны Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 01 албан даалгавар, ЗГ-ын 2018 оны Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолыг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ЗДТГ-ын албан хаагчид ёс зүйн баталгаанд гарын үсэг зурлаа. ...

2018 онд улаан буудай 5318 га талбайд тариалалт хийгдэж 370 га талбай мөндөрт цохигдож, 370 га талбай тэжээлд шилжиж, 4798 га талбайгаас 4600 тн, ногоон тэжээл 800 га талбайд талиалалт хийгдэж үр тарианаас 500 га шилжиж нийт 1300 га талбйгаас 2158 тонн /86000 мянган боодол/, тосны ургамал 1370 га талбайд тариалж 380 тн, овьёос 150 га талбайд тариалж 130 га тэжээлд шилжиж 20 га талбайгаас 9 тн, төмс хүнсний ногоо 213 га талбайд тариалалт хийгдэж 2001 тн ургац тус тус хураан аваад байна.  Сумын дундаж ургац улаан буудай 9,2 цн/га, ногоон тэжээл 16 цн/га, тосны ургамал 0,3 цн/га, овъёос 4,5 цн/га, төмс 9,8 цн/га, хүнсний ногоо 8,9 цн/га ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр