Тэжээвэр нохойтой айл өрхүүд өдрийн цагаар нохойгоо сул тавих, эзэнгүй орхисноос мал барих, хүнийи эрүүл мэнд, амь насанд бодитой аюул учруулах нөхцлийг бүрдүүлж байна.
Иймд иргэн та 06:00-22:00 цагийн хооронд нохойгоо заавал уяж байх, Аймгийн ИТХ-ын 2018 оны 08/04 дугаар тогтоолын дагуу эр нохой 5000, эм нохой 10.000 төгрөгийн татварыг жил бүр төлж иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Иргэн таны үүргээ биелүүлээгүй, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие мах бодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
2018 ОНД НИЙТ 440 НОХОЙ УСТГААД БАЙНА.