Соёл, урлагийн газар МУИС-ийн Компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лабораторийн эрхлэгч, доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нартай хамтран орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан 5 музейд “Виртуал музей” төслийг хэрэгжүүлээд байна. Энэхүү төслийн хүрээнд Дэлхийн өв Орхоны хөндийн Соёлын дурсгалт газарт орших Монголын анхны бурханы шашны хийд, өдгөө Эрдэнэ Зуу музейд “Виртуал үзмэр”, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, суурилуулах ажлыг 2019 оны 1-р сарын 31-ний өдөр зохион байгуулж, олон нийтэд нээлттэй үзүүллээ. Эрдэнэ Зуу музей нь Монгол улсын аялал жуулчлалын гол төв бөгөөд жилдээ 30 000 ...

Засгийн газрын ээлжит хуралдаанаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглолоо. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгалаа. Засгийн газрын 2018 оны “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, Нийслэлийн Засаг даргад орон нутагтаа уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргах, захирамжгүйгээр уралдаан, сунгаа зохиосон бол хариуцлага тооцох тухай ...

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинийн 4-нийг ажлын өдрийг амралтын өдөр болгон шилжүүлэх шийдвэр гаргасан талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Тодруулбал, ирэх долоо хоногийн баасан гараг буюу хоёрдугаар сарын 8-ны өдрийг амралтын өдөр болгож, нөхөн ажиллах өдрийг энэ бямба гараг байхаар шийдсэн байна. Өөрөөр хэлбэл шинийн 4-ний ажлын өдрийг энэ долоо хоногийн бямба гарагт нөхөж, нийтээр ажиллах юм.   ...

Аймгийн ИТХ-ын 2018.11.30-ны өдрийн 09/04 дүгээр тогтоолоор 2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан билээ. Зорилтот жилийн хүрээнд сумдын тохижилт, ногоон байгууламжийг төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой нэмэгдүүлж, бүтээлч ажлуудыг өрнүүлж, хамтдаа эрүүл, ая тухтай орчин нөхцөлийг бий болгохоор зорьж байна. Төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч олны хүчийг дайчилна. Ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэдийн төлөөллийг тохижилт, ногоон байгууламжаар туршлагатай аймаг, хотуудаар туршлага судлуулна. ...

Хүүхдэд ээлтэй аюулгүй, орчинг бүрдүүлсэн олон бүтээн байгуулалт, бүтээлч ажлуудыг өрнүүлсэн, салбар салбарын хүрээнд хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжсэн ажил үйлчилгээг санаачлан хэрэгжүүлж, хүүхдийн авьяасыг хөгжүүлэх урлаг спортын наадам, уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулсан жил байлаа. Зорилтот жилийн хүрээнд Хархорин сумын хүүхэд хамгааллын Хамтарсан баг аймгийн хэмжээнд 1-р байр, Шилдэг гэр бүлээр Ганган Орхон багийн Т.Хатанболдын гэр бүл 1-р байр, аймгийн бүх багуудаас Эрдэнэтолгой баг 3-р байр, Ганган-Орхон баг тусгай байр, Хүүхдэд ээлтэй байгууллагаар Хархорин сум дахь ШШГХ 423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги аймгийн ...

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз нь жил бүр “Алтан төлийн эзэн” шагналд нэр дэвшигчдийн тодорхойлолтыг таван хошуу малын төрөл тус бүр дээр хүлээн авч ХХААХҮЯ-тай хамтран дүгнэж шалгаруулдаг уламжлалтай. Хархорин сумын Онгоцон Ухаа багийн малчин Цэдэн-Осорын Баасан "Алтан төл"-ийн эзэн болж шагналын УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн Засаг дарга Г.Ганболд, сумын ИТХ-ын дарга Л.Ганбат, багийн Засаг дарга Г.Шинэбаяр нар гардууллаа.   ...

Аймгийн ЗДТГ Сумдын Засаг даргын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж өндөр үнэлгээ авсан сумыг тэргүүний сумаар тодруулсан. 
Хархорин сум нь Монгол улсын хууль тогтоомж, аймгийн болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж, 2018 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ аймгийн “ТЭРГҮҮНИЙ СУМ”-аар шалгарлаа.
Сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн ...

17-р жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан 2019.02.01-нд 14:00 цагаас Спортын ордонд болох тул албан байгууллага, иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Бөхийн барилдааны үеэр ХАА-н салбарын шилдэгүүдээ шагнах, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно.   ...

Монгол улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ын дагуу хүнсний эрхийн бичигт хамрагддаг 69 иргэн нийтийн эзэмшлийн зам талбайн хог цэвэрлэж нийгэмд тустай ажилд оролцлоо. 
Нийт 2 тонн орчим хог хаягдал цэвэрлэж хогийн нэгдсэн цэгт хүргэлээ.
Сар шинийн баярыг угтаж айл өрх албан байгууллагууд Эрүүл ахуйн тухай, Хог хаягдлын тухай хуульд заасан өмчлөл ...

2018 онд мал сүргээ төрлөөр нь өсгөж, үйлдвэр угсаа чанарыг сайжруулж, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулж, төрөөс ХХАА-н талаар баримтлах бодлого шийдвэрийг хэрэгжүүлж ажил үйлсээрээ шалгарсан Нарийн хүр багийн малчин Лхагвасүрэнгийн Пүрэв, Онгоцон ухаа багийн малчин Шадав-очирын Баярсайхан, Орхон багийн малчин Санжаажавын Отгонжигжид, Ламаажингийн Базарсад нарт “Аймгийн аварга малчин” цол тэмдэг шагналыг гардууллаа. Шагналыг аймгийн Мал эмнэлгийн газрыг дарга А.Нямдаваа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, БТСГ-ын дарга Г.Энхтөр, сумын ИТХ-ын дарга Л.Ганбат, Засаг дарга Л.Энхбат нар гардууллаа. Аймгийн ...

Сумын Засаг дарга Л.Энхбат, ЗДТГ-ын зарим мэргэжилтнүүд Хархорин сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт болон цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж, төрийн үйлчилгээний талаар санал хүсэлт авах ажлыг 2019 оны 01 сарын 15-аас эхлэн зохион байгуулж байна.
Уулзалтанд 16 байгууллагын 480 гаруй албан хаагчид оролцоод байна. 
Иргэд албан хаагчидтай хийх ...

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын сангаас одоогийн байдлаар 408.3 мянган тэтгэвэр авагч сар бүр тэтгэвэр авч байна. Тэтгэврийн нэмэгдэлд улсын төсвөөс 119.5 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсаны дагуу ирэх сарын нэгнээс тэтгэврийн хэмжээг 24-30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр