Монгол улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ын дагуу хүнсний эрхийн бичигт хамрагддаг 69 иргэн нийтийн эзэмшлийн зам талбайн хог цэвэрлэж нийгэмд тустай ажилд оролцлоо.
Нийт 2 тонн орчим хог хаягдал цэвэрлэж хогийн нэгдсэн цэгт хүргэлээ.
Сар шинийн баярыг угтаж айл өрх албан байгууллагууд Эрүүл ахуйн тухай, Хог хаягдлын тухай хуульд заасан өмчлөл эзэмшлийн 50 метр доторх газрыг хоггүй цэвэрхэн байлгах үүргээ биелүүлэхийг УРИАЛЖ байна.