Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор 0,035мм болон түүнээс нимгэн нэг удаагийн хальсан уутыг худалдаа үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглэхийг хориглосон. 
Уг тогтоолыг хэрэгжүүлэх, сумын нутаг дэвсгэрт “Хог хаягдлын тухай”, “Эрүүл ахуйн тухай” хуулиудын холбогдох заалтуудын хэрэгжүүлэх, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж дараах ажлуудыг хэрэгжүүлэхийг худалдаа ...

DDSH-ийн төлбөр 27,0 төгрөг төлсөн баримтаа бүртгүүлээд сүүлийн 5 орон таарч 1000,000 /1 сая/ төгрөг,
Хархорин сумын Занданшоориса ХХК-ны Аривжих-1 дэлгүүрээс 1700 төгрөгийн худалдан авалт хийж, баримтаа бүртгүүлэн 1 сая төгрөг хожсон АЗТАНГУУДДАА баяр хүргэе. 
Та ч бас баримтаа бүртгүүлж баталгаажуулаад сугалаанд оролцож АЗТАН болоорой.     ...

Ээжийнхээ ач буяныг хайрлах, эх үрийн нандин холбоо, гэр бүлийн үнэ цэнийг сурталчилах, сайхан сэтгэлийн үгээр ээждээ сэтгэлийн үг, ухаарал, уучлалаа илэрхийлэх боломж олгох зорилготойгоор “МИНИЙ ЭЭЖ УРТ НАСЛААРАЙ” чин сэтгэлийн захидлын уралдаан зарлаж байна. Уг уралдаанд бүх насны хүн оролцох боломжтой бөгөөд таны ээждээ бичсэн захидлыг Соёлын төвийн номын санд 2019 оны 03 сарын 04 ны өдөр хүртэл хүлээн авна.   ...

Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор 1965-1982 онд Хархорин сум сангийн аж ахуйн даргаар ажиллаж байсан, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч Лувсанжамбын Гомбосүрэн агсны 100 насны ойг Монгол улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгож хөгжүүлсний 60 жилийн ойг хамтатган 2019 оны 07 сарын 21-22-ны өдрүүдэд Хархорин суманд тэмдэглэхээр боллоо. Л.Гомбосүрэн сангийн тэргүүн Г.Янжив болон үр хүүхэд, ах дүү нарын төлөөлөл сумын удирдлагууд уулзан түүхэн ойг угтсан олон бүтээлч ажил хийхээр төлөвлөн ...

Уг тэмцээнд дасгалжуулагч багш А.Батгэрэлийн хамтаар насанд хүрэгчдээс 14 тамирчин, өсвөр үеийн 7 тамирчин ангилал тус бүрт амжилттай оролцож: Насанд хүрэгчдийн ангилалд -Багийн төрлөөр эрэгтэй баг /А. Батгэрэл, Н.Баяраа, Т. Алтансүх/ Алтан медаль, Эмэгтэй баг / ,Д. Үржинжаргал, Ж. Гэрэл/ хүрэл медаль, Ганцаарчилсан төрлөөр эмэгтэйчүүдээс Г. Түвшинбаяр Алтан медаль, Ж. Гэрэл- Мөнгөн медаль, Өсвөр насны ангилалд Багийн төрлөөр эрэгтэй баг /ахлах нас/ /А.Тэлмэн, Н. Даваажаргал, М. Баттөгс/ алтан медаль, эмэгтэй баг /13 хүртэлхи нас/- Х. Номин-Эрдэнэ хүрэл медаль;  эрэгтэй баг /13 хүртэлхи нас/ А.Батсүх мөнгөн медаль, Ганцаарчилсан ...

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалтанд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн журам”-д заасан тавигдах шаардлага хангасан иргэдийг 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл бүртгэнэ. Тавигдах шаардлага:  Тухайн аймаг, нийслэл, сум дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй  Ял шийтгэл эдэлж байгаагүй  Бие бялдарын зөв хөгжилтэй, 170 см доошгүй өндөртэй  ...

Улаанбаатар хот дахь Хархорин сумын нутгийн зөвлөл, сумын ИТХ, ЗДТГ хамтран Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа ахмад настангуудтайгаа золгох, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллаа. Нэгэн үед сум орон нутгийн хөгжлийн төлөө ажиллаж амьдарч байсан олон ахмадууд ирж цагийг сайхан өнгөрүүллээ. Энэ жилийн золголтоор эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан ахмадуудад нутгийн зөвлөлөөс гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүлээ. Төрөлх нутгийнхаа хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны амьдралын төлөө залуу насаа зориулж, ажиллаж хөдөлмөрлөж ирсэн Та бүхэндээ урт наслаж, удаан жарган, үр хүүхэд, төр улсдаа түшиг болж явахын ...

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ӨВРИЙН САЙХАН ХАНГАЙ НУТГИЙН ЗОН ОЛНЫ МААНЬ САР ШИНИЙН ЗОЛГОЛТ МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНД ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО. УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ХАРХОРИН СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛ НЬ “ТЭРГҮҮНИЙ НУТГИЙН ЗӨВЛӨЛ”-ӨӨР ШАЛГАРЛАА. НУТГИЙН ТҮМНЭЭ ХҮНДЛЭН ХҮРЭЛЦЭН ИРСЭН ХАРХОРИНЧУУД ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.   ...

Их Монголын Хүчтэн Дэвжээнээс санаачлан сар тутам зохион байгуулдаг барилдааны энэ сарын ээлжит барилдаан /2019.02.15/-нд УБ хотод боллоо. Улсын хүчит заан "том" хэмээх Ц.Санжаа, МУГТ, МУГД, уран барилдаант заан З.Дүвчин, дэвжээний ерөнхий дасгалжуулагч, улсын заан Т.Санчир, МУГТ, улсын начин Д.Пүрэвсүрэн, дэлхийн хошой аварга, олимпийн их наадмын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар З.Ойдов нарын тэргүүтэй олон хүчтэн төрсөн Хархорин сумын нэрэмжит барилдаанд улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Сангисүрэн, Л.Батзориг, Ц.Чимэддорж нарын тэргүүтэй 56 бөх хүч сорив. Уянга сумын харьяат, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга манлайлан ...

Уламжлал болгон зохион байгууллагддаг нутгийн золголт 2019.02.16-ны өдрийн 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд болох тул төрөлх нутгийн минь ахмад буурлууд та бүхнийгээ хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн Өвөрхангай аймгаас төрөн гарсан улс, аймаг, сумын цолтой бөхчүүдийн Хархорин сумын нэрэмжит барилдааныг “Их Монголын хүчтэн” дэвжээ, Хархорин сумын үндэсний бөхийн холбоо хамтран “Мөнхийн үсэг”ХХК-ны спорт зааланд 2019.02.15-нд 11:00 цагаас зохион байгуулах тул нутгийн иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.   ...

  ...

17-р жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо. Барилдаанд улсын начин 1, аймгийн арслан 1, аймгийн начин 5, сумын заан 9, сумын начин 2 оролцсон 32 бөх барилдсанаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Л.Жамбал түрүүлж, Хархорин сум дахь Цагдаагийн хэлтсийн бөх, аймгийн начин Ц.Бээжин үзүүрлэлээ Мөн ХАА-н салбарт ажил үйлсээрээ тэргүүлсэн малчин, тариаланч, уяач нарт хүндэтгэл үзүүлж шагнаж урамшууллаа.  Хархорин сумын "Тэргүүний баг"-аар Д.Батчулуун даргатай, Д.Хишигсүрэн зохион байгуулагчтай Эрдэнэ толгой баг шалгарлаа. ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр