Ээжийнхээ ач буяныг хайрлах, эх үрийн нандин холбоо, гэр бүлийн үнэ цэнийг сурталчилах, сайхан сэтгэлийн үгээр ээждээ сэтгэлийн үг, ухаарал, уучлалаа илэрхийлэх боломж олгох зорилготойгоор “МИНИЙ ЭЭЖ УРТ НАСЛААРАЙ” чин сэтгэлийн захидлын уралдаан зарлаж байна. Уг уралдаанд бүх насны хүн оролцох боломжтой бөгөөд таны ээждээ бичсэн захидлыг Соёлын төвийн номын санд 2019 оны 03 сарын 04 ны өдөр хүртэл хүлээн авна.