Аймгийн ИТХ-аас 2019 оныг “Орчны тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан.  Энэ ажлын хүрээнд сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан иргэд байгууллагуудаас ирсэн саналуудыг нэгтгэн боловсруулж зорилтот жилийн хүрээнд 33 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлууллаа.  Төлөвлөгөөний дагуу 2019 онд шилдэг тохижилттой айл өрх, байгууллага шалгаруулахаар болзолт уралдаан зарласан тул айл өрх, албан байгууллагуудыг удирдамжийн дагуу уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. ЗОРИЛТОТ ЖИЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ   ...

Эрдэнэзуу хийдэд майдар эргэх ёслол хаврын дунд сарын шинийн 8 буюу 2019.03.14-нд болох тул сүсэгтэн олон та бүхэндээ нүүдэлчин Монголын өв уламжлал, шашин соёлоо дээдлэн үндэсний гоёл дээл хувцасаа өмсөн хүрэлцэн ирэхийг уриалж байна. 2019-03-14 ны ХӨТӨЛБӨР 9.00 Цогчэн хурал, Майдарын чого 12.00 Майдар бурхан Лавран дуганаас гарна 12.00 Маналын дончид, Оройн ерөөл 16.00 Чойжоо дүгжү / Сор/ гаргана. Та бүхний санасан сайн үйл бүхэн номын ёсоор дэлгэрч хутагтын мөрийг түргэн олох болтугай.     ...

  Батлан хамгаалах хууль тогтоомжийг сум, орон нутагтаа хэрэгжүүлэх ажилд идэвх зүтгэл гарган манлайлж ажилласан Нарийнтээл сумын ЗДТГ-ын дарга Б.Ичинноров, Бүрд сумын ЗДТГ-ын дарга Г.Гачмаа, Хархорин сумын ЗДТГ-ын дарга Д.Долгормаа, Баруунбаян-Улаан сумын ЗДТГ-ын дарга Б.Доржнямбуу нар энэхүү шагналын эзэд болов. Шагналыг аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа М.Дэлгэрсайхан нар гардуулан өглөө.   ...

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Хархорин нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн ээжүүд, болон хэвтэн эмчлүүлж байгаа ээжүүд, ээлжийн эх баригч, сувилагч, үйлчлэгч нарт ЗДТГ-аас хүндэтгэл үзүүллээ.  31 настай 7 дахь хүүхдээ өлгийдсөн залуухан ээжээр бахархаж хайр хүрлээ. Монголын үрс маш олон болтугай.         ...

Аймгийн цэргийн штаб, 19 сумын ЗДТГ-ын дарга нар 2019.03.02-06-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн хилийн цэргийн 0131, 167-р анги болон хилийн заставуудад ажиллаж Өвөрхангай аймгаас алба хааж байгаа цэрэг эрсээ эргэж ар гэрийнх нь захиа, илгээмжийг хүргэж тэдэнд нутгийнхны мэндийг дамжуулан цэргүүдийнхээ ахуй амьдрал, алба хааж байгаатай танилцлаа. 
Өмнөговь аймагт Хархорин сумаас 23 цэрэг алба хааж байгаа бөгөөд бүгд цэргийн албанд эрүүл саруул байж, цэргийн эрдмээс суралцаж, эх орны дархан хилээ нүд цавчилгүй манаж байна.  Цэрэг ...

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хархорин сумын ахмад, дунд, залуу малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгууллаа. 
Чуулганд 250 гаруй малчин эмэгтэйчүүд оролцож өрх бүр малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлж үйлдвэрлэгч байх, байгаль орчноо хамгаалах, Монгол ёсоо түгээн дэлгэрүүлэх, хуванцар сав, гялгар уутны хэрэглээг хязгаарлах уриалга гаргалаа.
Мөн сум сангийн аж ахуйд олон жил ...

Орхон сургуулийн 10а ангийн Эко клубын сурагчид нийлэг уутнаас татгалзая уриалга гарган албан байгууллагууд болон мэдээллийн самбарт мэдээллийг байрлуулан даавуун тор борлуулах ажлуудыг зохион байгууллаа.Өөрчлөлтийг өөрөөсөө УРИАЛГА дэмжээрэй.     ...

Өвөрхангай аймагт Азийн Хөгжлийн Банкны нэмэлт санхүүжилттэй Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн бүрэлдэхүүн 2019.03.04-2019.03.06 өдрүүдэд ажиллана. Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Иргэн, Аж ахуй нэгж, байгууллагатай 2019.03.05ны 14 цагт аймгийн ЗДТГ-ын 508 тоотод төслийн талаарх танилцуулга уулзалтанд урьж байна.   ...

Тохижилт ногоон байгууламж нэмэгдүүлэх жилийн хүрээнд нийтийн болон байгууллагуудын эзэмшил талбайд байрлах зар сурталчилгааны самбаруудын ашиглалт, хашаа хайсны өнгө үзэмжийг сайжруулах талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж байна.
Иймд зар сурталчилгааны самбар эзэмшигч, ашиглагч байгууллагууд суртлалчилгааны самбарынхаа ашиглалт, өнгө үзэмжийг сайжруулахыг уриалж байна.   ...

Сумын Засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу орчны бохирдлын эсрэг арга хэмжээ зохион байгуулж байна.
Орчны бохирдол үүсгэсэн ил задгай хог хаясан, Хог хаягдлын тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй 3 байгууллагад тус бүр 300.000 төгрөгийн торгууль оногдууллаа.
Мөн иргэдээс зарим айл өрхүүд гудмандаа ил задгай угаадас асгаж байна гэсэн өргөдөл гомдлын дагуу Ганган Орхон багийн Мойлтын 2-ын 4-5 тоотод оршин суудаг айл ...

Хархорин сумын газар нутгийн ихэнх хэсэг нь ой хээрийн түймрийн аюулын 1 дүгээр зэрэглэлд орж байна. Ой, хээрийн түймэр гарах гол шалтгааны 90% нь хүний болгоомжгүй үйлдэлээс болж байна.  Цаг агаарын урьдчилсан мэдээллээр хаврын саруудад хуурайшилт ихтэй, үе үе хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна. ТИЙМЭЭС ХАВАР НАМРЫН ХУУРАЙШИЛТ ИХТЭЙ, САЛХИ ШУУРГАТАЙ ҮЕД: Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100- гаас доошгүй ...

Эрдэнэ Зуу музей нь 2019 оны 3-р сарын 1,2,3-ны баасан, бямба, ням гарагт ажлын хуваарийн дагуу үнэ төлбөргүй үйлчилнэ.
Иргэд та бүхнийг урьж байна.   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр