Сумын Засаг даргаар батлуулсан удирдамжийн дагуу орчны бохирдлын эсрэг арга хэмжээ зохион байгуулж байна.
Орчны бохирдол үүсгэсэн ил задгай хог хаясан, Хог хаягдлын тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй 3 байгууллагад тус бүр 300.000 төгрөгийн торгууль оногдууллаа.
Мөн иргэдээс зарим айл өрхүүд гудмандаа ил задгай угаадас асгаж байна гэсэн өргөдөл гомдлын дагуу Ганган Орхон багийн Мойлтын 2-ын 4-5 тоотод оршин суудаг айл өрхүүдэд мэдэгдэл өгч зөрчлийг арилгуулах, бохирдуулсан орчныг цэвэрлүүлэх арга хэмжээ авлаа.
Хөрсний бохирдолтоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг. Бохир хөрс нь өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна.
Ил задгай хог хаяхгүй, гудамжинд угаадас асгахгүй байх, муу усны нүх 00-ын багтаамжийг сайжруулахыг зөвлөж байна.